Scroll Top
Дэлгэрэнгүй

Олон улсын

PEARSON

хөтөлбөр

Оюунлаг сургуульд 

тавтай морилно уу

Дэлгэрэнгүй

Хичээлийн

2-р байр

Бага сургууль

1-3р анги 

Дэлгэрэнгүй

ЗD ГРАФИК

AR & VR

ТЕХНОЛОГИ

Ухаалаг 

сургууль

Дэлгэрэнгүй

Хичээлийн

1-р байр

4-12 анги хичээллэх 

дунд сургууль

Дэлгэрэнгүй

STEAM

цогц

хөтөлбөр

1-9 анги

хамрагдах

Яагаад ОЮУНЛАГ гэж?
Бид сурагчдаа 1-р ангиас эхлэн Pearson олон улсын цогц хѳтѳлбѳр, гадаад хэл, Steam, мэдээллийн технологи программчлал, спорт, урлахуй, дуу хөгжим урлаг, нийгмийн болон шинжлэх ухааны дугуйлангуудаар хөгжүүлдэг.
Чадварлаг хамт олон
Манай сургууль нь нийт 140 багш үүнээс заах арга зүйд мэргэшсэн 30 гадаад багш найрсаг боловсон хамт олон хүлээж байна.
Хичээлийн байр
Бүрэн тоноглогдсон хичээлийн бага болон дунд, ахлах 2 сургуулийн байранд анги бүрт ухаалаг дэлгэц мөн IT, График дизайн, Хими, Биологийн лаборатори, Steam, AR & VR ангиудтай.
Амжилтын буухиа
2024 оны ЭЕШ-ыг “Oюунлаг” сургууль маань дундаж оноогоороо тэргүүлж. Сүүлийн 4 жил амжилтаа бататган хичээл зүтгэлээ үнэлүүлж байна.
140+
Мэргэжлийн багш нар
25
жилийн туршлагатай
706
ЭЕШ-ын дундаж оноо
30
Гадаад багш сурган хүмүүжүүлэгч
Оюунлаг бидний амжилт
Манай сургууль нь 1999 онд үүсгэн байгуулагдсанаас хойш боловсролын салбартаа сургалтын чанар болон хүүхдийн төлөвшил хүмүүжлийн тэргүүлэх зэргийн тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж ирсэн хамт олон билээ.
Манай сургалтын хөтөлбөр
Бид сурагчдийнхаа аюулгүй байдал болон тав тухтай суралцах боломжоор ямагт хангаж ажилдаг.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрүүд
Оюунлагийн эргэн тойронд
Clear Filters

2024 оны 12 сарын 16-ны өдөр нийслэлийн 9 дүүргийн 9 дүгээр ангиудын дунд зохион байгуулагдсан анги нийтийн монгол хэлний олимпиадын…

Сурагчдын Англи хэлний хичээлийн ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх, олон төрөлт даалгаврыг хурдан хугацаанд сэтгэн гүйцэтгэх, хүүхэд нэг бүрийн идэвх оролцоог нэмэгдүүлэх…

Хичээлийн 1 болон 2-р байр

Оюунлаг сургуулийн хичээлийн 2-р байр нь 380-430 хүүхэд суралцах багтаамжтай, 1-3-р ангийн сурагчдад зориулагдсан объект юм.

Тус хичээлийн байр нь:   86 инчийн ухаалаг самбар, чанга яригч, агаар цэвэршүүлэгч, EverPretty брэндийн ширээ сандлаар тохижуулсан сургалтын танхимууд, “Steam”, Windows үйлдлийн системтэй компьютерийн лаборатори, VR & AR-н лаборатори,  шатар, хөгжмийн танхим,  спорт заал, аэробик гимнастик,  бүжгийн танхимаас гадна, Хѳл бѳмбѳг, 3Х3 сагсан бѳмбѳг, хүүхдийн тоглоомын гадна  талбай,  хувцас солих өрөө, ”Oyunlag store” дэлгүүр, цайны газар,  багш ажилчдын өрөө,  сурагчдын амрах тоглох хэсэг гэсэн орчин үеийн сургалтын техник технологийн хэрэглэгдэхүүнээр  иж бүрэн тохижуулсан сурагчдын эрүүл, аюулгүй, тухтай суралцах нөхцөл бололцоог  бүрдүүлсэн болно.

Оюунлаг сургуулийн хичээлийн 1-р байр нь 1200 хүүхэд суралцах багтаамжтай 4-12-р ангийн сурагчдад зориулагдсан объект юм. Тус хичээлийн байр нь: 86 инчийн ухаалаг самбар, чанга яригч, агаар цэвэршүүлэгч, EverPretty брэндийн ширээ сандлаар тохижуулсан сургалтын танхимууд, Мэдээллийн технологийн сүүлийн үеийн техник технологи, программ хангамжаар анги танхим, шинжлэх ухааны хичээлүүдийн лабораториудыг тохижуулсан, өндөр хурдны интернэт, серверийн өрөө, VR & AR лаборатори, шатрын танхим, хятад хэлний танхим, зургийн танхим, хөгжмийн танхим, урлаг заал, спорт заал, аэробик гимнастикийн танхим, бие бялдаржуулах өрөө, бүжгийн танхим, цайны газар, вендинг машин, багш ажилчдын өрөө, хувцасны шүүгээ,  сурагчдын амрах хэсэг зэрэг орчин үеийн сургалтын технологиор иж бүрэн тохижуулсан сурагчдын эрүүл, аюулгүй, тухтай суралцах нөхцөл бололцоог бүрдүүлсэн сургууль болно.

Төгсөгчид маань IELTS, TOEFL, SAT шалгалтуудаа амжилттай өгч
#1
Дөрвөн жилийн турш ЭЕШ-ын дундаж улсдаа
14трбм ₮
Гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцсан тэтгэлгийн хэмжээ
0
Нийт сурагч
0
Нийт төгсөгч
0
ЭЕШ-ын дундаж оноо
0
Дугуйлан, Секц
Түгээмэл асуултууд
Хүмүүсийн ихэвчлэн асуудаг асуултуудыг хүргэж байна.

2025-2026 оны хичээлийн жилийн 1 -р ангид элсэн суралцах сурагчдын бүртгэл 2025.03 сард эхлэнэ.

2024-2025 оны хичээлийн жилд 1-12-р ангид нэмэлт элсэлт авахгүй.

Утас: (+976)75755050, (+976)88113096, (+976)88113097
Хаяг: Хичээлийн 1-р байр: БЗДүүрэг 15-р хороо, 13-р хороолол,43-3, Бөхийн өргөөний зүүн урд Оюунлаг сургууль
Хичээлийн 2-р байр: БЗДүүрэг 18-р хороо, 13-р хороолол,47-1, Бөхийн өргөөний зүүн урд Оюунлаг сургууль

Бэлтгэл ангийн сургалтын тѳлбѳр 1.200.000 тѳгрѳг
1-12-р ангийн нэг жилийн сургалтын төлбөр 9,500,000 төгрөг.
Knowledge
Оюунлаг аппликешн татаж хэрэгтэй мэдээллээ цагт нь аваарай.
Medal