Элсэх журам

2020-2021 оны хичээлийн жилд Оюунлаг сургуульд элсэх журам Бэлтгэл ангийн элсэлт

-2015.1.1-ээс ѳмнѳ тѳрсѳн, 6 нас хүрсэн, 2020-2021 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангид элсэн суралцах сурагчид хамрагдах боломжтой.

-Хичээл эхлэх хугацаа хѳл хорио цуцлагдсаны дараа тодорхой болно. Бэлтгэл анги 5 долоо хоног хичээллэнэ.

– Цахим бүртгэлд хамрагдсан сурагчдад бүртгэл амжилттай болсныг баталгаажуулсан цахим шуудан очно. /Хэрэв давхардаж бүртгүүлсэн бол эхний бүртгэл автоматаар устгагдана/

– Онлайн бүртгэлд хамрагдсан сурагчдаас программын санамсаргүй байдлаар 4 бүлэгт нийт 120 сурагч, Хүлээлгийн жагсаалтын 30 сурагч  сонгогдож, элсэх эрхийн цахим шуудан болон Хүлээлгийн жагсаалтын дугаар илгээгдэнэ. Цахим шууданд Оюунлаг сургуулийн сургалтын албатай уулзах цаг болон, бүрдүүлэх материалын жагсаалт очно./Сургалтын албатай уулзах цагт  ирээгүй тохиолдолд нѳхѳж бүртгэх боломжгүй/

-Хэрэв таньд хүлээлгийн жагсаалтын дугаар очсон бол эхний сонгогдсон 120 сурагчаас элсэлтийн хугацаанд ирж бүртгүүлээгүй хүүхдийн оронд элсэх эрхийн цахим шуудан жагсаалтын дугаарын дагуу очно.

-Элсэх эрхийн цахим шууданг ѳѳр хүүхдэд шилжүүлэх боломжгүй, зѳвхѳн программд бүртгэлтэй нэр, регистрийн дугаартай хүүхдийг бүртгэнэ.

 

I ангид элсэлт авах

Жил бүр I ангид элсэн суралцах сурагчдад зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” III улирлын сурагчдын амралтаар зохион байгуулагдаж, элсэх сурагчдыг бүртгэж элсүүлэн авдаг. Жич: Зөвхөн хаврын бэлтгэл ангид суралцсан сурагчид I ангид элсэн орно.

II-XII ангид элсэлт авах

Оюунлаг сургуулийн II-XII ангийн сурагчид шилжилт хөдөлгөөн хийж сул орон тоо гарсан нөхцөлд тус сургуульд элсэхийг хүсэгчид тухайн хичээлийн жилийн 8 сарын 15-наас 8 сарын 23-ны өдрүүдэд цахимаар бүртгүүлж математик, англи хэл, монгол хэлний шалгалт өгнө. Шалгалтын огноог жич зарлана. Шалгалтанд тэнцсэн сурагчид Оюунлаг сургуульд элсэн суралцана.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.