Цайны газар

Оюунлаг сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ

Монгол улсын засгийн газраас “Үдийн цай” хөтөлбөрийг 2007 оноос эхлэн бага ангийн сурагчдын хэмжээнд хэрэгжүүлж байгаатай холбогдуулан тус сургуулиас 1-12р ангийн сурагчдад зориулан “Үдийн хоол” хөтөлбөрийг сургуулийн зүгээс санаачлан хэрэгжүүлж байна.
Оюунлаг сургуулийн захиргаанаас зүгээс санаачлан хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хоолны илчлэг, шим тэжээлийн менежментийг Солонгос улсын эрүүл ахуйн НАССР тогтолцоонд тулгуурлан явуулж буйгаараа онцлог юм.
Иймээс багш болон сурагчдад зориулсан үдийн хоол хөтөлбөр нь сурах идэвхийг дэмжих , эрүүл ахуйн зөв дадал зуршилд суралцуулах , зөв хооллолт , хоолны илчлэг , шим тэжээлт байдал, эрүүл мэнд дархлааг дэмжихэд чиглэгдсэн болно.
Хоолны цэс, бүтэц, найрлага , давтамж , хүүхдийн өдрийн хоолны шаардагдах илчлэгийн хэмжээ , хоолны мэргэжилтэнгүүдийн хүлээн зөвшөөрсөн баталгаат технологи карт, хүнсний хадгалалт хамгаалалт , тээвэрлэлтийн журмыг мөрдөхийн зэрэгцээ хоолны бэлтгэлийн өрөө, дотоод тохижилт, хоолны заал, хоолны техник тоног төхөөрөмж гэх мэтчилэн бүхий л зүйлийг бүрэн бүрдүүлж өглөө.
Эцэг эхчүүд та бүхэнд таны хүүхэд ямар орчинд , ямар илчлэгтэй хоол хүнсийг хэрэглэж буйг үзэж танилцаарай.

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.