Сурагчдын авъяас чадвар, хувь хүний хөгжил , бүтээлч байдлыг дэмжих, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын түнш байгууллагуудтай хамтран тусгай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Сурагч, багш нарын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, харилцаа ёс зүйн хандлагын зөв төлөвшлийг бий болгох зорилгоор Оюунлаг сургуулиас “5С” хөтөлбөрийг 2015 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.
Нийгмийн ухааны сургалтын үр өгөөж хүртээмж чанарыг сайжруулах, хувь хүүхдийн мэдээллийг цуглуулах , боловсруулах , дүн шинжилгээ хийх , учир шалтгааныг баримт нотолгоо үндэслэл бүхий илтгэх ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн “ОБСТ” төслийг 2016 оноос эхлэн дунд ахлах ангийн түвшинд хэрэгжүүлж байна.
2017.11.13-ны өдрөөс эхлэн Оюунлаг дунд сургууль нь “Cisco Networking Academy”-д албан ёсны гишүүнчлэлтэй болж цаашид хамтран ажиллах гэрээгээ байгуулснаар Cisco академийн сургалтыг албан ёсоор эхэлүүлсэн. Тус хөтөлбөрт програм хангамж , цахим сүлжээний чиглэлээр сурах сонирхолтой 9-12-р ангийн сурагчдад зориулагдсан.