Scroll Top
Түүхэн товчоо
2023 он
МОНГОЛЫН ЛЕГО РОБОТЫН ҮНДЭСНИЙ АВАРГА БОЛЛОО
Дүүрэг нийслэлийн чанартай хичээлүүдийн олимпиадуудаас алтан медаль – 4, мөнгөн медаль – 8, хүрэл медаль – 10, тусгай байр-19 хүртэв.
2022 он
ЭЕШ-н дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд 1-р байр
Дүүрэг нийслэлийн чанартай хичээлүүдийн олимпиадуудаас алтан медаль-16, мөнгөн медаль-17, хүрэл медаль-19 хүртэв
“СПОРТ НААДАМ”-2022 тэмцээнд манай сургуулийн биеийн тамир, аэробикийн багш Б.Цолмон, Т.Энхмэдэх нар амжилттай оролцон “Тэргүүн байр“, алтан медалийн эзэн боллоо
SongNam олон улсын таеквондогийн тэмцээнд “Дэд байр“, мөнгөн медаль
“NAIDVAR&DARKHAN DEMO”-2022 тэмцээнд “Тэргүүн байр“, алтан медаль
“Seoul cup 2022” олон улсын таеквондогийн тэмцээнд А ангилалд “Дэд байр”, мөнгөн медаль
Боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 9р ангийн сурагч маань алтан медаль хүртэв
Авьяаслаг сурагч алтан медалын эзэн 7б ангийн Г.Тэнүүн-Эрдэнэ боллоо
Өсвөрийн уулын цанын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 6в ангийн сурагч Б.Тунгалагсайхан тэргүүн байр эзэллээ
“Кенгуру” олон улсын математикийн уралдааны сорилго
I зэргийн диплом 191,

II зэргийн диплом 78,

III зэргийн диплом 53-г тус тус хүртэв
2021 он
ЭЕШ-н дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд 1-р байр
Ковидын нөхцөл байдлаас үүдэн Монгол улсдаа анх удаа 5-6 настай балчирхан хүүхдийг сургуульд бэлтгэх Бэлтгэл ангийн Онлайн орчны цахим сургалтыг амжилттай явуулав.
2020 он
2020 онд 12-р ангийн төгсөлт байхгүй.
Сургалтын чанарын үнэлгээгээр Монгол улсын хэмжээнд 9-р анги Тэргүүн байр эзэлж БСШУЯ-ны сайдын өргөмжлөл хүртлээ.
“American mathemathic olympiad”-аас алтан медаль-6, мөнгөн медаль-7, хүрэл медаль-2 хүртлээ.
Дүүрэг нийслэлийн чанартай хичээлүүдийн олимпиадуудаас алтан медаль-31, мөнгөн медаль-24, хүрэл медаль-53 хүртэв.
2019 он
Дүүргийн шатрын аварга шалгаруулах тэмцээний 3-р байр
Чех улсын элчин сайдын яамны нэрэмжит шатрын багийн тэмцээний хошой аварга баг.
Урлагийг дэмжих алтан цомын шагнал
Кенгуру олон улсын математикийн уралдаанаас алтан медаль-11, мөнгөн медаль-4, хүрэл медаль-6 хүртлээ.
ЭЕШ-н дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд 3-р байр
Улсын химийн багийн олимпиадад 9-р анги тэргүүн байр
Улсын биологийн багийн олимпиадад 8 болон 9-р ангиуд тус бүр дэд байр
Улсын физикийн багийн олимпиадад 6-р ангийн нэгдүгээр баг тэргүүн байр , 6-р ангийн хоёрдугаар баг дэд байр, 7-р анги дэд байр , 8-р анги гутгаар байр, 9-р анги дэд байрыг тус тус эзэллээ.
Дүүрэг нийслэлийн тэмцээнд зохиогдсон хичээлүүдийн олимпиадуудаас манай сурагчид алтан медаль-103, мөнгөн медаль-152, хүрэл медаль-166 хүртлээ.
2018 он
Оном сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиадын шагналын 60 хувийг Оюунлагчууд хүртлээ. Алт-4 , мөнгө-11 , хүрэл-9
Сагсанбөмбөгчид маань дүүргийн аварга шалгаруулах багийн тэмцээнээс хошой мөнгөн медаль
Шатрын дүүргийн аваргын цомыг анх удаа хүртлээ.
Улсын химийн багийн олимпиад 8-р анги тэргүүн байр
Улсын биологийн багийн олимпиад 8-р анги дэд байр
Улсын физикийн багийн олимпиадад 6 болон 8-р ангиуд тус бүр дэд байр эзэллээ.
Дүүрэг нийслэлийн чанартай хичээлүүдийн олимпиадуудаас манай сурагчид алтан медаль-136, мөнгөн медаль-181, хүрэл медаль-130 хүрлээ.
ЭЕШ-н дундаж онооны үзүүлэлтээр улсад 3-р байрт эрэмбэлэгдлээ.
2017 он
CISCO Networking Academy -ын албан ёсны эрхийг авч CISCO сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Дүүргийн шатрын аваррга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртлээ.
Гар зургийн Hugo&Color , хүүхдийн ертөнц уралдааны аваргын цом өргөмжлөл
ЭЕШ-н дундаж онооны үзүүлэлтээр улсад 2-р байрт эрэмбэлэгдлээ.
Улсын математикийн 52-р олимпиадаас болон Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль
Дүүргийн нийслэлийн хэмжээнд зохиогдсон хичээлүүдийн олимпиадаас сурагчид маань алтан медаль-98 , мөнгөн медаль-123 , хүрэл медаль-160 хүртэв.
Олон улсын Кенгуру уралдаанаас алтан медаль-8 , мөнгөн медаль-15 , хүрэл медаль -26 хүртэв.
2016 он
Олон улсын Кенгуру математикийн уралдаанаас алтан медаль-5 , мөнгөн-6 , хүрэл медаль-8
Улсын математикийн 51-р олимпиадаас хүрэл медаль
Цодгор хүү шатрын нийслэлийн уралдааны багийн аварга цом өргөмжлөл
Сагсанбөмбөгийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн мөнгөн медаль
Шинэ үе сургуулийн нэрэмжит математикийн олимпиад аваргын цом өргөмжлөл
Дүүрэг хот нийслэлийн чанартай хими биологи , математик англи хэл , дүүргийн уралдаанаас манай сурагчид алтан медаль-63 , мөнгөн медаль-91 , хүрэл медаль -115 хүртэв.
ЭЕШ-н дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд 6-р байрт эрэмбэлэгдлээ.
2015 он
Нийслэлийн засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатрын тэмцээнд багаараа 3-р байр
Дүүргийн математикийн олимпиадад багаараа 2-р байр
Нийслэлийн гар зургийн уралдаанд багаараа тэргүүн байр
Стандарт сургалтын нийслэлийн уралдаанд багаараа 1-р байр
Англи хэлний хотын олимпиадад багаараа 2-р байр
Энэ онд зохиогдсон олимпиад, уралдаан тэмцээнээс алтан медаль 43, мөнгөн медаль 79, хүрэл медаль 116-г хүртжээ
2014 он
ЭЕШ-ын дундаж оноогоор улсдаа 8-р байрт орж, нийт төгсөгчид маань 100% Улсын их сургуулиудад элсэн оров
Нийгмийн хичээлийн ангилалд багтах унших, бичих, судлах техник ажиллагаа шаардсан хичээлүүдийн сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх сурагч бүрийн хөгжлийг дэмжих ОБСТ төслийг үргэлжлүүлэн явуулж байна
720 хүүхдийн хичээлийн шинэ байрыг 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулав
Хотын англи хэлний олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
Математикийн олимпиадаас нийтдээ 8 алт, 13 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Спортын болон урлагийн, онгоц загвар, усан сэлэлт, шатрын тэмцээнүүдээс 8 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2013 он
“Оюунлаг боловсрол” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ
Сургуулийн шинэ барилгын шавыг тавих ёслол боллоо
11-р ангийн төгсөгчид маань 100% Улсын их сургуулиудад элсэн орсон бөгөөд ЭЕШ-ын дундаж оноогоор дүүрэгтээ 2-р байр, улсдаа шилдэг 10-т багтсан бахдам амжилт гаргалаа. Биологийн хичээлийн ЭЕШ-ын оноогоор дүүрэгт тэргүүн байр, улсад 2-р байр эзэллээ
Сургуулийн вэб сайтын дизайн, дотоод функцуудыг хамгийн сүүлийн үеийн ололтоор баяжуулан, моби нэтийн өндөр хурдны интернеттэй болгон WiFi-ийн дахин дамжуулалтын хэмжээг нэмэгдүүлж, багш сурагчдын цахим орчинг төгс утгаар бий болголоо
Хотын англи хэлний олимпиадаас алт, мөнгөн медаль тус бүр 1-ийг хүртлээ
Өсвөрийн шатарчид багаараа дүүрэгт 4-р байр эзлэв
Физикийн олимпиадаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
Математикийн олимпиаас 11 алт, 15 мөнгө, 21 хүрэл медаль хүртэв
2012 он
Төрийн бус өмчийн “Нийслэлийн тэргүүний сургууль” хүндэт өргөмжлөл
11-р ангийн төгсөгчид 100% Улсын их сургуулиудад элсэн орлоо
Дүүргийн улсын болон хувийн сургуулиудыг сургалтын амжилт, чанараараа ахин тэргүүлж, Засаг даргын “Сургалтын чанарын хүндэт өргөмжлөл” хүртлээ
Хувийн хэвшлийн сургуулиудын “Өсвөрийн шатарчдын аварга баг” цом, өргөмжлөл
Улс, хот, дүүргийн математик, хими, физик, англи хэлний хичээлүүдийн олимпиадуудаас алтан медаль 19, мөнгөн медаль 23, хүрэл медаль 28-ыг хүртэв
2011 он
БСШУЯ, Монголын сурагчдын холбооны шагнал “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль” өргөмжлөл
Дүүргийн математикийн олимпиадын аварга багийн цом, өргөмжлөл
11-р ангийн төгсөгчид 100% Улсын их сургуулиудад элсэн суралцлаа
Физикийн дүүргийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ
Физикийн Их сорил олимпиадын тусгай байрын шагнал хүртлээ
Химийн дүүргийн олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
Дүүргийн математикийн олимпиадад багаараа тэргүүлж, цом, өргөмжлөл гардлаа
Олон улсын Кенгуру математикийн олимпиадаас 16 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль, тусгай байрын 8 шагнал хүртлээ
2010 он
Баянзүрх дүүргийн улсын болон хувийн бүх сургуулиудаас авсан сургалтын чанарын шалгалтаар тэргүүлж, Засаг даргын өргөмжлөл хүртлээ
Дүүргийн математикийн олимпиадын аварга багийн цом, өргөмжлөл
“Дүүргийн тэргүүний сургууль” өргөмжлөл
Баянзүрх дүүргийн химийн олимпиадаас анхны хос мөнгөн медаль, Нийслэлийн химийн олимпиадаас мөн мөнгөн медаль хүртлээ
2009 он
Математик, мэдээлэл зүй, англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөрийг олон улсын түвшинд ойртуулах үүднээс шинэчлэн боловсруулж, “ОБШК” нэртэйгээр Нийслэлийн Боловсролын газраар баталгаажууллаа
Харилцааны ёс зүй, Эдийн засгийн хялбаршуулсан сургалт хөтөлбөрүүдийг шинээр боловсруулж, сургалтдаа хэрэглэхэд бэлэн болголоо
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сүүлийн үеийн ололтыг сургалтад нэвтрүүлэх зорилгоор Вэб суудсаа хийж, сургалтаа онлайнаар явуулах боломжийг бүрдүүллээ
Нийслэлийн математикийн бага олимпиадын аваргын цом, өргөмжлөлийг 5-н жил дараалан хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоолоо
Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн хуулийн дагуу “Гэгээрэл” дунд сургууль маань Нийслэлийн засаг даргын 2009 оны 05 сарын 29-ий өдрийн захирамжаар шинээр Математик, мэдээлэл зүй, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюунлаг” бүрэн дунд сургууль гэсэн нэрээр нэрлэгдэх боллоо
Сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг бүрэн дуусгаж, биеийн тамирын залыг ашиглалтад орууллаа
1 сард Дүүргийн математикийн олимпиадын бага ангийн аварга багаар 7 дахь удаагаа шалгарлаа
2 сард түргэн бодолтын хотын уралдаанд тэргүүн байрын өргөмжлөл хүртлээ
4 сард Хувийн хэвшлийн сургуулиудын стандарт биелэлтийн түвшин тогтоох шалгалтад хотын хэмжээнд 2-р байрыг эзэлж, 2005 оны амжилтаа дахин баталлаа
2008 он
Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын математикийн олимпиадад сүүлийн 5 жил дараалан тэргүүлсэн амжилтаараа үүрд хадгалагдах ХҮНДЭТ ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ хүртлээ
Хувийн хэвшлийн сургуулиудын дунд явагдсан Мэргэжлийн хяналтын албаны шалгалтад сурагчдын түвшин тогтоох шалгалтуудын нийлбэр дүнгээр 2-р байр эзэлж, өөрийн сургуулийн сургалтын түвшингээ шинэчлэн тогтоолголоо
Хичээлийн байрны өргөтгөлөө барьж, ашиглалтад орууллаа
1 сард Дүүргийн математикийн олимпиадын бага ангийн аварга багаар шалгарлаа
2 сард Саруул Ирээдүй сургуулийн нэрэмжит түргэн бодолтын уралдааны бага ангийн аварга баг
3 сард Математикийн түргэн бодолтын хотын аварга багаар дахин шалгарав
4 сард 84-р сургуулийн нэрэмжит математикийн түргэн бодолтын аварга багийн өргөмжлөл
11 сарын намрын математикийн бага олимпиадын аварга багаар 5 дахь удаагаа шалгарч, үүрд хадгалагдах цом, өргөмжлөл хүртлээ
12 сард Оюуны элит математикийн олимпиадын бага ангийн ангиллын аварга багаар дахин шалгарлаа
2007 он
Шилдгүүдийн шилдгийг шалгаруулах нийслэлийн математикийн олимпиадад бага ангийн баг аваргаал шалгарлаа
Монгол улсын Оюуны чадварын IQ төвийн “Оюун ухааныг хөгжүүлэгч байгууллага” хүндэт өргөмжлөл хүртлээ
Бүх Европын Кенгуру-2007 олон улсын математикийн олимпиадын 3-4, 5-6, 9-11- р ангиудын ангилалд тэргүүн байрыг 4 сурагч, дэд байрыг 1, гутгаар байр 4 сурагч тус тус эзэлж, монгол хүүхдүүдийн оюуны чадамжийн түвшинг Европт гайхууллаа
Зүүн өмнөд Азийн математикийн олон улсын “Алтан цом”-ын төлөөх уралдаанд 4,5-р ангийн нэг нэг сурагч анги дэвшин, 6-р ангийн ангилалд оролцон, Монголчууддаа 2 хүрэл медаль авч ирлээ
1 сард Дүүргийн математикийн олимпиадын аваргын цом, өргөмжлөл, Шилдгүүдийн шилдгийг шалгаруулах нийслэлийн математикийн уралдааны тэргүүн байр
3 сард Хотын математикийн олимпиадын 2-р байрын өргөмжлөл
5 сард Бүх Европын Кенгеру-2007 олон улсын математикийн олимпиадын 3-4, 5-6, 9-11- р ангиудын ангилалд тэргүүн байр 2, дэд байрыг 4, гутгаар байр 2 сурагч тус тус эзэлж, өмнөх амжилтаа баталж чадлаа
11 сард намрын математикийн бага олимпиадын аваргын цом
2006 он
“Математикийн их сунгаа” уралдааны бага ангийн аваргын цом, өргөмжлөл
БСШУЯ, Монголын сурагчдын холбооны “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль” өргөмжлөл хүртлээ
1 сард Англи хэлний хотын олимпиадын 3-р байрын өргөмжлөл, Дүүргийн математикийн олимпиадын аваргын цом, өргөмжлөл
2 сард Ц.Нацагдоржийн нэрэмжит математикийн олимпиадын аваргын цом, өргөмжлөл, Хотын түргэн бодолтын математикийн олимпиадын аваргын цом, өргөмжлөл
3 сард “Математикийн их сунгаа 2006” уралдааны тэргүүн байрын цом, өргөмжлөл
4 сард Хотын математикийн олимпиадын 2-р байрын өргөмжлөл
Монгол хүүхдүүдийн оюун ухааны түвшин, математик сонгоны сургалтыг чанарыг олон улсын хэмжээнд нээн гаргах зорилгоор Бүх Европын Кенгуру-2006 олон улсын математикийн олимпиадад манай сурагчид 3-4, 5-6, 9-11- р ангиудын ангилалд тэргүүн байр 3, дэд байр 2, гутгаар байр 4-ийг эзэлж, монгол хүүхдүүдийн оюуны чадамжийн түвшинг олон улсын тавцанд гаргалаа
9 сард гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит Говийн бүсийн математикийн уралдаанд 9 сурагч оролцсоноос 9-үүлээ амжилттай оролцож, энгэрээ мялаалаа
10 сард математикийн сонгоны олимпиадын аваргын цом, өргөмжлөл
11 сард Математикийн намрын бага олимпиадын аваргын цом, өргөмжлөл, “Оюуны элитүүд” математикийн уралдааны “Аварга баг” өргөмжлөл
12 сард Д.Бүндэнгийн нэрэмжит арифметикийн уралдаанд тэргүүн байр
2005 он
Хичээлийн шинэ байраа ашиглалтад орууллаа
Шилдгүүдийн шилдгийг шалгаруулах нийслэлийн математикийн УРБАНЕК-2005 уралдааны бага ангийн аваргын цом, өргөмжлөлийг авлаа
П.Энхболдын нэрэмжит математикийн Улсын уралдааны аваргын цом, өргөмжлөлийг 2 дахь удаагаа хүртлээ
БСШУЯ, Монгол телевиз, Дельта сангийн “Оюун ухааныг эрхэмлэгч байгууллага” хүндэт өргөмжлөлийг хүртлээ
Англи хэлний Хотын олимпиадаас бага, дунд ангийн баг хүрэл медаль, өргөмжлөл авлаа
11 сард Математикийн намрын бага олимпиадын аварга багийн цом, өргөмжлөл
12 сард 84-р сургуулийн нэрэмжит математикийн түргэн бодолтын аваргын цом, өргөмжлөлийг 2 дахь удаагаа хүртлээ
“Оюуны элитүүд” математикийн уралдааны “Аварга баг” өргөмжлөл
2004 он
Сургуулийнхаа барилгын шавыг тавих ёслол боллоо
Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын аваргын хүндэт цом, өргөмжлөлийг 3 дахь удаагаа хүртлээ
1 сард Дүүргийн математикийн олимпиадын аваргн цом, өргөмжлөл
2 сард гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын математикийн уралдааны бага ангийн аваргын цом, өргөмжлөл
4 сард Хотын математикийн олипиадын 2-р байрын шагнал өргөмжлөл
2003 он
БСШУЯ, Монгол телевиз, Улсын мэргэжлийн хяналтын албаны шалгалтад “Хангалттай сайн” үнэлгээг авсан цөөн сургуулийн нэг болж, сургалтын түвшин, чанараар нийслэлдээ тэргүүлж эхэллээ
10 сард хотын математикийн намрын бага олимпиадын аваргын цом, өргөмжлөл
11 сард П.Энхболдын нэрэмжит математикийн улсын уралдааны аваргын цом, өргөмжлөлийг анх удаагаа хүртлээ
12 сард 84-р сургуулийн нэрэмжит математикийн түргэн бодолтын аваргын цом, өргөмжлөлийг хүртлээ
2002 он
2002 оны 3-5-р саруудад математикийн гүнзгийрүүлсэн сургалтад зориулсан сургалтын хөтөлбөрийг гарган, хот болон хөдөө орон нутгийн сургуулиудын багш нарт зориулсан 60 цагийн сургалт явуулав
Улаанбаатар хотын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бага ангиудын аваргын цом, өргөмжлөл хүртэв
11 сард болсон хотын математикийн бага олимпиадад 2-р байр эзэлж, өргөмжлөл гардав
12 сард математикийн төрөлжсөн цуврал олимпиадын хотын аваргын цом, өргөмжлөл хүртлээ
2001 он
Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 1-5-р ангиудад зориулсан Математик-Сонгон сурах бичгүүдийг зохиож, улсын хэмжээнд түгээж эхлэв.
Улаанбаатар хотын математикийн олимпиадын бага ангийн аваргын цом, өргөмжлөлийг анх удаа хүртлээ
11 сард П.Энхболдын нэрэмжит математикийн улсын уралдаанд оролцож, 3-р байрын өргөмжлөлийг гардлаа
2000 он
Нийслэлийн засаг даргын 2000 оны 5 сарын 26-ы өдрийн 2000/414 тоот захирамжаар математик, гадаад хэлний сургалттай ГЭГЭЭРЭЛ сургууль байгуулагдан, Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол Санни трейд ХХК-ийн байранд 3 өрөө түрээслэн, 4 багш, 48 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн
4 сард Ц.Дамдины нэрэмжит математикийн олимпиадын Аваргын цом, өргөмжлөлийг хүртлээ