Scroll Top
Оюунлаг сургуулийн 
хоол
үйлдвэрлэл үйлчилгээ
           Монгол улсын засгийн газраас “Үдийн цай” хөтөлбөрийг 2007 оноос эхлэн бага ангийн сурагчдын хэмжээнд хэрэгжүүлж байгаатай холбогдуулан 1-12-р ангийн сурагчдад зориулан, “Үдийн хоол” хөтөлбөрийг сургуулийн зүгээс санаачлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хоолны илчлэг, шим тэжээлийн менежментийг Солонгос улсын эрүүл ахуйн НАССР тогтолцоонд тулгуурлан явуулж буйгаараа онцлог юм. Иймээс багш болон сурагчдад зориулсан “Үдийн хоол” хөтөлбөр нь сурах идэвхийг дэмжих, эрүүл ахуйн зөв дадал зуршилд суралцуулах, зөв хооллолт, хоолны илчлэг, шим тэжээлт байдал, эрүүл мэнд дархлааг дэмжихэд чиглэгдсэн болно. Хоолны цэс, бүтэц, найрлага, давтамж, хүүхдийн өдрийн хоолны шаардагдах илчлэгийн хэмжээ, хоолны мэргэжилтнүүдийн хүлээн зөвшөөрсөн, баталгаат технологи карт, хүнсний хадгалалт хамгаалалт, тээвэрлэлтийн журмыг мөрдөхийн зэрэгцээ хоолны бэлтгэлийн өрөө, дотоод тохижилт, хоолны заал, хоолны техник тоног төхөөрөмж гэх мэтчилэн бүхий л зүйлийг бүрэн бүрдүүлж өглөө. Тухайн ѳдрийн хоолны мэдээлэл зургийн хамт Oyunlag School эцэг эхийн аппликэйшн-д ѳдѳр бүр илгээгдэж байна.  Таны хүүхэд ямар орчинд , ямар илчлэгтэй хоол хүнс хэрэглэдгийг эцэг эхчүүд та бүхэн үзэж танилцаарай.

1-р долоо хоног

1-р долоо хоног

2-р долоо хоног

2-р долоо хоног

3-р долоо хоног

3-р долоо хоног

4-р долоо хоног

4-р долоо хоног

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.