Сурагчдын анхааралд

Хүний томуугийн А хүрээний /Н1N1/ шинэ халдвараас сэргийлцгээе Томуугийн А хүрээний /Н1N1/ шинэ халдвар гэж юу вэ?
Хүний болон гахай, шувууны томуу үүсгэгч вирусүүдийн эрлийзжсэн Н1N1 вирусээр үүсгэдсэн хүний томуугийн шинэ халдвар юм.
Хэрхэн халдварлах вэ?
Н1N1 вирүсийн халдвартай хүний ярих, ханиах, найтаах үед шүлс, нус, цэрний жижиг дуслуудаар бохирлогдсон агаар, бохир гар, эд юмсаар халдвар дамжина.
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
Ердийн томуугийн шинж тэмдэг болох гэнэт бие хямрах, халуурах, үе мөч өвдөх
Хамраас нус гоожих, ядрах, бие сульдах, хоолонд дургүйцэх зэрэг шинж тэмдэг давхар илэрч болно.
Уг халдвараас өөрийгөө болон бусдыг хэрхэн сэргийлэх вэ?
Айл өрх, байгууллага, хамт олны түвшинд гар угаах шаардлага хангасан орчинг бүрдүүлж, хүн бүр гараа зөв дарааллын дагуу сайтар савандан угааж хэвших
Нийт хүмүүс хамар болон хоолойн салстаа өглөө бүр (сармис, сод, давс, царвангийн аль нэг ) бүлээн уусмалаар 10 хоногоор ээлжлэн зайлж цэвэрлэх
Ханиаж найтаахдаа ам хамраа нэг удаагийн алчуураар, боломжгүй бол суга, шууны хэсгээр таглаж бусдад халдвар тараахаас сэргийлэх
Гэр орон, өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж 2 цаг тутам 15-20 минутаар агааржуулж занших
0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, архаг хуучтай хүмүүс, ахмад настнууд олны хөлийн газраар явахгүй байх
Сонгино, сармис, буцалсан халуун аарц, сүү, шинэ ногоо, жимсний бүлээн шүүсийг илүүтэй хэрэглэх
Хэрвээ танд уг халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл:
Халдварын сэжигтэй шинж илэрвэл халдвар тараахаас болон хүндрэхээс сэргийлэн ажил, сургуульдаа явахгүй байх
0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, ахмадууд, архаг хуучтай хүмүүст халдвар тараахаас сэргийлж амны хаалт хэрэглэх
Буцалсан халуун аарц, сүү, жимс, ногооны нухаш, бүлээн шүүс, сонгино, сармис бүхий шингэн зүйл ахиу хэрэглэн хордлогоос сэргийлэх

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.