Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd%d1%85%d0%b0%d0%bd-%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d0%bc%d0%b0%d1%82%d0%b5%d0%bc%d0%b0%d1%82%d0%b8%d0%ba%d0%b8
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЮУНЛАГИЙНХАН ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДАД ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ.

2019 оны 10 сард зохион байгуулагдсан АМО (American Mathematics Olimpiad)-д Сингапур, Малайз, Узбекстан, Монгол, Тайвань, Индонез, Тайланд, Вьетнам, Лоас, Мьянмяр, Камбож, БНХАУ зэрэг 12 улс орны II-IX ангийн математикийг шимтэн сонирхогч хүүхэд багачуудын дунд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Дараагийн шатанд энэхүү олимпиадаас медаль хүртсэн сурагчид SIMOS, STEAM, AHEAD (Олон улсын өсвөрийн математикийн олимпиад), IJMO ба SIMOS олимпиадад оролцох эрх нь нээгдэж бусад олон улс орны хүүхэд багачуудтай оюун ухаанаа уралдуулж, ялагчдаа тодруулах болно.

Энэ удаагийн АМО олимпиадад “Оюунлаг” сургуулийн 22 сурагч V-IX ангийн ангилалд англи хэл дээр өгөгдсөн математикийн бодлогуудыг бодож өрсөлдсөнөөс дараах шагналуудыг хүртлээ. Шагналыг сургуулийн гүйцэтгэх захирал Б.Уянзориг гардуулж өглөө.

Сэтгэгдэл үлдээх