VI-IX, X-XII анги гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдсан Илтгэлийн тэмцээнд анги бүрийн төлөөлөл нийт 50 сурагч илтгэл бэлдэн оролцсоноос дунд ангийн ангилалд Тэргүүн байранд 9 дүгээр ангийн сурагч Э.Дөлгөөн, Дэд байранд 8 дугаар ангийн сурагч А.Анхилан, Гутгаар байранд 6 дугаар ангийн сурагч М.Ховорбилэг нар шалгарч бусдыгаа манлайллаа. Ахлах анги буюу 10-12 дугаар ангийн ангилалд Тэргүүн байранд 11 дүгээр ангийн сурагч Д.Номингоо, Дэд байранд 11 дүгээр ангийн сурагч Х.Очирбилэг, Гутгаар байранд 10 дугаар ангийн сурагч О.Ному-Луун нар шалгарч “Улсын илтгэл”-ийн тэмцээнд оролцох эрх авлаа.
Оюунлаг илтгэгчдэдээ үг нь цэцтэй, ухаан нь цэгцтэй байх ерөөл өргөе.