Scroll Top
%d1%85%d0%b8%d0%b9%d0%bc%d1%8d%d0%bb-%d0%be%d1%8e%d1%83%d0%bd-%d1%83%d1%85%d0%b0%d0%b0%d0%bd%d1%8b-%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d0%be%d0%bb%d0%b8%d0%bc%d0%bf%d0%b8
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАД”

ОЮУНЛАГ сургуулийн 2024 оны төгсөгч Н. Батсүх 9 сарын 8-аас 12-ны өдрүүдэд Сауди Арабын Рияад хотноо ЮНЕСКО-г түшиглэсэн Хиймэл оюуны олон улсын судалгааны төв, Сауди өгөгдөл ба хиймэл оюуны агентлаг, Сауди Арабын Хиймэл оюуны судалгаа, ёс зүйн олон улсын судалгааны төв хамтран зохион байгуулсан “ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАД”-аас ганцаарчилсан төрөлд Монгол улсын анхны “АЛТАН МЕДАЛЬ”, багийн төрөлд “МӨНГӨН МЕДАЛЬ” хүртэж, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн бахархам амжилт үзүүллээ. Уг олимпиадад 25 улсын 90 орчим сурагч өрсөлджээ.

Монголын багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмон, дэд ахлагчаар мөн тус сургуулийн багш Г.Амарсанаа нар ажиллажээ. Бэлтгэсэн Оюунлаг сургуулийн мэдээллийн технологийн багш Ц.Батхуяг болон шавь Н.Батсүхдээ халуун баяр хүргэе!

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Сэтгэгдэл үлдээх