Scroll Top
%d0%b1%d0%b0%d1%8f%d0%bd%d0%b7%d2%af%d1%80%d1%85-%d0%b4%d2%af%d2%af%d1%80%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d3%a9%d1%80%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%82%d3%a9%d1%80%d0%b8%d0%b9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД “ИНТЕГРАЦИД СУУРИЛСАН БАГШЛАХУЙ БА СУРАЛЦАХУЙ” СЭДЭВТ 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ VI БҮСИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Баянзүрх дүүргийн төрийн болон төрийн бус өмчит сургуулийн багш нарын дунд сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үйл ажиллагааны хэрэгжилттэй холбоотойгоор харилцан туршлага хуваалцах, судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагааг сайжруулах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан “Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн “Дүүрэг”-ийн шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг “Оюунлаг” сургууль амжилттай сайн зохион байгууллаа. Уралдаанд 84, 102, 142, 133, 157-р сургуулийн МХБУЗ-ын судлагдахууны нийт 15 багш илтгэлээ уншиж хэлэлцүүлсэн.

Хэлэлцүүлэх хугацаа товлосон цагтаа эхэлсэн бөгөөд илтгэл шалгаруулах журмын дагуу шүүгчид дэвшүүлсэн асуудал, судалгаа, шинэлэг санаа, илтгэх чадвар зэргийг харгалзан дараах гурван байрыг шалгарууллаа. Үүнд:

Тэргүүн байрт 133-р сургууль

Дэд байрт 142-р сургууль

Гутгаар байрт 102-р сургууль

Оролцсон багш нартаа баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээний их үйлсэд нь ажилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх