Ээлжит бүсний шалгалт амжилттай болж өндөрлөв. Энэ өдөр хайртай дотны хүмүүстээ юу сурснаа харуулан, мэдлэг чадвараа бататгаж бүсний зэрэг ахисан баярт өдөр байлаа. 2-5-р ангийн нийт 119 сурагч маань бүсний зэрэг ахиж, таеквондогийн ертөнцөд нэг алхам урагшилсан юм.
Тухайлбал:
Шар бүс – 65
Ногоон бүс – 39
Цэнхэр бүс – 5
Цаашид улам илүү хичээнгүйлэн суралцаж, мундаг тамирчид болохын төлөө тасралтгүй хөдөлмөрлөнө гэж итгэж байна. Шавь нартаа амжилт хүсье!