Сурагчдыг унших дадалд уриалах, ном унших соёлыг төлөвшүүлэх, багийн хамтын ажиллагааг дэмжих, мөн сургуулийн орчинд номын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Аз хур” номын их дэлгүүрээс зохион байгуулсан “Номтой анги” уралдаанд амжилттай оролцож “ШИЛДЭГ УНШИГЧ-АНГИ ХАМТ ОЛОН”-оор шалгарсан О.Болор-Эрдэнэ багштай 9в анги маань батламж, гарын бэлгээ гардан авлаа. Эрхэм багш, шавь нартаа баяр хүргэж, амжилт хүсье! “Оюунлаг” сургууль маань хичээлийн өдөр бүрийн (07:45-08:00) 15 минутыг УНШЛАГЫН ЦАГ болгон явуулдаг нь унших дадалд суралцахад ихээхэн нөлөө үзүүлсэн юм.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ