Үндэсний өв соёлоо дээдэлж, ёс заншил, уламжлалт тоглоом наадгай, соёлын баялаг өвөөрөө бахархах, дээл хувцсаа зөв өмсөж хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Монгол өв соёл – Монгол дээл” өдөрлөг 2025 оны 3-р сарын 10-ны өдөр” Оюунлаг” сургуулийн сурагчид, багш, ажиллагсдын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү өдөрлөгийн үеэр сурагчид үндэсний хувцсаараа гоёж, өртөөнөөс өртөөнд аялан монгол гэрийн онцлогтой танилцаж, уламжлалт тоглоом наадгай тоглон, оньсого таавар таалцан оюун ухаанаа сорьж, бие биелгээ бүжиглэн сонирхолтой мөчүүдийг өнгөрүүллээ.
Өв соёлоороо бахархах, түүнийгээ танин мэдэхэд томоохон түлхэц болсон энэхүү арга хэмжээ нь сурагчдын сонирхлыг татаж, эх орныхоо үнэт өвийг улам бүр ойлгон хүндэтгэхэд нь чухал ач холбогдолтой байлаа.
Өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан багш нартаа талархал илэрхийлье.


















































