Сурагчдын шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэх, туршилтад тулгуурласан бодит үр дүн гаргах, учир шалтгааныг ойлгон онолын үндэстэй тайлбарлах, цэгцтэй зөв сэтгэх, багаар хамтран ажиллах чадварт суралцахзорилготой “Science Day” тэмцээн 6-9-р ангийн сурагчдын дунд 2025.03.20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээн физик, хими, биологи, газарзүй, мэдээллийн технологи гэсэн 5 хичээлийн хүрээнд явагдаж,анги бүрийн бүх сурагч тэнцүү хуваагдан дараах даалгавруудыг гүйцэтгэн өрсөлдлөө:
3 дасгал ажил
1 туршилт
Туршилтын үр дүнг тайлбарлаж бичих
Сурагчдын авхаалж самбаа, үүрэг хуваарилалт, бие биенээ дэмжих, багаар хамтран ажиллах чадвар маш сайн байсан бөгөөд эн цэнцүүхэн өрсөлдлөө.
2024-2025 оны хичээлийн жилийн “Шилдэг шинжлэх ухаанч” ангиуд
– 6-р ангийн ангилал: Ц.Ойгонжаргал багштай 6Г анги– “Тэргүүн байр”
– 7-р ангийн ангилал: Р.Асхар багштай 7В анги–“Тэргүүн байр”
– 8-р ангийн ангилал:А.Дашжаргал багштай 8Г анги– “Тэргүүн байр”
– 9-р ангийн ангилал:Д.Батболд багштай 9Г анги– “Тэргүүн байр”
Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан Байгалийн ухааны тэнхимийн багш нар, СӨУЗ-ийн багш, сурагчид, анги хамт олноо идэвхтэй, бүтээлчээр оролцуулсан бүх багш нартаа халуун баяр хүргэе!








































