Scroll Top
%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d0%b1%d1%83%d1%83%d1%85%d0%b8%d0%b0-%d2%af%d1%80%d0%b3%d1%8d%d0%bb%d0%b6%d0%b8%d0%bb%d1%81%d1%8d%d1%8d%d1%80-23
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Амжилтын буухиа үргэлжилсээр…

Оюунлаг сургуулийн сурагчид дотоод, гадаадын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсээр байна.

🥈10в ангийн сурагч М.Нинжин Гавьяат тамирчин Л.Дашням дасгалжуулагчийн нэрэмжит Залуучуудын Улсын Аварга шалгаруулах Шорт Трекийн ойрын зайн тэмцээнд 15–16 насны охидын ангилалд амжилттай оролцож МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ.

🎿 9в ангийн сурагч Б.Тунгалагсайхан нь уулын цанын спортоор:

• БНСУ-ын дотоодын тэмцээнээс 2 АЛТ, 3 МӨНГӨН МЕДАЛЬ

• Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2 АЛТ

• Азийн хүүхдийн наадмаас IV байр

• 2024 оны 26 дахь удаагийн “GoldWin Nastarace Youth Japan Cup” олон улсын тэмцээнээс VI байр

• Цанын холбооны нэрэмжит улирлын хаалтын тэмцээнээс 2 АЛТАН МЕДАЛЬ хүртжээ.

🧠 World Scholar’s Cup – Оюуны олимпиадад амжилттай оролцлоо!

9в ангийн сурагч С.Энэрэлэн нь дэлхийн 80 гаруй орны мянга мянган сурагчдын дунд зохиогддог ‘World Scholar’s Cup’ олон улсын тэмцээний Монгол дахь шатанд амжилттай оролцож:

🥇 6 АЛТ,🥈 2 МӨНГӨ 🏆 2 цом

• Улсын хэмжээнд VII байр эзэллээ.

Тэрээр тэмцээний дэлхийн шатанд оролцох урилгаа хүлээн авч, БНХАУ-ын Шэнжэн хот руу явах бэлтгэлээ хангаж байна.

📌 С.Энэрэлэнгийн амжилт үзүүлсэн төрлүүд:

🥇 Мэтгэлцээн (Debate)

🥇 Эссэ бичлэг (Creative Writing)

🥇 Scholar’s Challenge: Special Area

🥇 Team Bowl – 4-р байр

🥈 Scholar’s Challenge: Science

Бахархалт эрхэм сурагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.