Оюунлаг сургуулийн 2024-2025 оны төгсөгчид олон улсын IELTS, TOEFL, SAT шалгалтуудаа амжилттай өгч, АНУ, Канад зэрэг орны нэр хүндтэй их, дээд сургуулиудад тэнцэж, тэтгэлэг хүртсэн бахархалт мэдээ ар араасаа хөвөрсөөр байна.












Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудаас тэтгэлэг хүртэж, багш нарынхаа хичээл зүтгэлд урам хайрлаж, дараа үеийн дүү нартаа үлгэр дуурайл болж, олон улсын боловсрол эзэмших боломжоо баталгаажуулсан эрхэм шавь нартаа баяр хүргэе! 



Мөн сурагчдынхаа хүсэл мөрөөдлийн түүчээ болсон Оюунлаг сургуулийн дэргэдэх “Карьер Хөгжлийн Төв”, нийт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье! 


