МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН АВАРГЫН ЦОМ ХҮРТЛЭЭ
Ардын багш Ү. Маамын нэрэмжит Шинэ-Үе сургуулиас жил бүрийн хавар нийслэлийн хэмжээнд явагддаг математикийн олимпиадад Улаанбаатар хотын улсын болон хувийн дунд сургуулиудын 2000 орчим багш сурагч оролцсон оюуны хурд хүч, математикийн хичээлээр олж авсан мэдлэг ур чадвараа сорьсон түргэн бодолтын олимпиад явагдаж өнгөрлөө. Энэхүү уламжлалт түргэн бодолтын уралдаанд
Бага ангийн ангилалд Шинэ-Үе сургууль
Дунд ангийн ангилалд 11-р сургууль
Ахлах ангийн ангилалд Оюунлаг дунд сургууль тус тус түрүүлж цом өргөмжлөл хүртлээ.
Оюунлаг сургуулиа төлөөлөн оролцож медаль хүртсэн сурагчдадаа баяр хүргэе.
Шавь нарынхаа математикийн боловсролыг дээшлүүлэхэд өөрсдийн мэдлэг, хичээл зүтгэлээ харамгүй зориулж яваа багш Цэнгэл, Цэрэнчунт, Доржпалам, Цагаанчулуун, Уугантуяа, Сувддарь, Нямсүрэн, Мөнх-Эрдэнэ нарт талархал дэвшүүлье.