Scroll Top
%d0%b0%d0%b0%d0%b2-%d1%8d%d1%8d%d0%b6-%d0%b0%d0%bc%d1%8c%d0%b4%d1%80%d0%b0%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80%d0%bb%d3%a9%d0%b3-%d0%b1%d0%be%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ААВ ЭЭЖ-АМЬДРАЛЫН БАГШ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Хүүхдээ мэдлэг боловсролтой,амжилттай хүн болгож
хүмүүжүүлэхийн тулд аав ээжүүд багш нартайгаа харилцаж
хамтран ажиллах нь юу юунаас илүү чухал зүйл билээ.

Түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадварыг зориулан зүтгэж яваа “БАГШ” хэмээх эрхэм хүний нэг өдрийн ажлынх нь жаргал зовлон, хүнд хүчир хөдөлмөрийг нь бага ч болов  аав ээжүүдэд  танин мэдүүлэх, улмаар хүүхдийнхээ төлөө өөрсдийн ур чадвараа  зааж сургах үйлсэд дэмжлэг үзүүлэх, багштайгаа  ойлголцож, бие биедээ итгэсэн, ажил үйлсэд нь дэм болох, нэгэн зорилгын төлөө сэтгэл нийлэн хамтран ажиллахад түлхэц болох   “Аав ээж-Амьдралын багш” өдөрлөгийг сургуулийн захиргаа болон СӨУЗ-ийн чиглүүлэгч багш Даваасүрэн, Цолмон болон гишүүд маш амжилттай зохион байгууллаа.

Энэхүү  өдөрлөгөөр  аав ээжүүд маань сургууль боловсролын  хөтөлбөрт  багахан тусгагдсан  зарим нэгэн шинэлэг санаанууд, өөрийн эзэмшсэн ур чадвараа хүүхдүүдэд сургаж танин мэдүүлье гэсэн  хүслээр I-XI ангийн бүх бүлэгт 70 цагийн хичээл сургалтыг хөтлөн явууллаа. Үүнд:

Цахим орчинд алдаагүй зөв бичье.
Багшийн мэргэжлийн онцлог
Би яаж сайн хүүхэд болох вэ?
Эрүүл зөв хооллолт
Усыг зөв уух нь
Авьяас түүнийг яаж  таньж хөгжүүлэх вэ?
Замын хөдөлгөөний   дүрэм
Сурагчийн хоорондын харилцаа
Нүдний харааг хамгаалах
Биеийн гадаад үзэмж биеэ авч явах соёл
Гадаадын сургуулийн  хүүхдийн бизнес
Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?
Өөрийн карьераа хөгжүүлэх
Илтгэх урлагийн чадвараа хөгжүүлэх
Урлагийн мэдрэмж яагаад чухал гэж
Техник технологийн эрин үе

Сэтгэгдэл үлдээх