“Oyunlag language festival” 3 сард эхэлнэ
Хүүхэд багш нарын маань хүсэн хүлээн жил бүр уламжлал болон явагддаг Oyunlag language festival сурагчдын англи хэлний сургалтаар олж авсан чадварын түвшинг аав ээж, ахан дүүст нь үзэж харуулахаас гадна ярианы чадвар нь хэрхэн хөгжсөнийг дуу хөгжим жүжигчилсэн тоглолт, хийсэн бүтээсэн зүйлээр нь гарган үзүүлдэг үйл ажиллагаа билээ. “Оюунлаг” дунд сургуулийн гадаад хэлний тэнхим 3-р сарын 22-23-нд 2-7-р ангийн 600 гаруй сурагчдын дунд “Oyunlag language festival”-г зохион байгуулах гэж байна.
Өнөө цаг үеийн боловсролтой хүн бүрийн зайлшгүй сурах эрэлт хэрэгцээ, мэдээллийг олж авах хамгийн чухал зүйл учраас эрэлт хэрэгцээ мэдээллийг олж авах хамгийн чухал зүйл учраас тус сургуулийн бага, дунд болон ахлах ангийн сурагчдын хүрээнд англи хэл хятад хэлийг судалдаг билээ.
Өнөөдөр тус сургуульд АНУ-ын Брихямын Их Сургуулиас уригдан ирж ажиллаж байгаа багш Steven Ramos, Scott Malin, Sharly Ann Lichtenberg, Makelle Louise Gardiner, Монгол- БНХАУ-ын соёлын хамтын ажиллагааны шугамаар ирж ажиллаж байгаа хятад хэлний багш Ма Шү Ляан, Жэ Вон Ян, Мү Ин , Шилдэг боловсрол академийн урилгаар Нигер улсын иргэн багш, Henry Yomen Ihende нар ажиллаж байна.