“БАГШИЙН ХӨГЖИЛ ” ДАДЛАГА СУРГАЛТУУД
АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.
Мэдээлэл харилцаа, холбооны технологийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг сургалтанд хэрхэн бүтээлчээр хэрэглэх вэ? Ямар зорилгын үүднээс ашиглавал зохистой вэ? Энэхүү чиглэлд багш нараа ямар арга замаар үр дүнтэй сургаж дадуулах вэ? Сургалтын агуулгыг бүрэн хэмжээгээр нь мэдлэг, хэрэглээний чадварын төвшинд яаж бүрэн төгс хэрэгжүүлэх вэ? гэх мэтчилэн олон тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх зэрэг арга хэмжээний төлөвлөгөөг Сургуулийн Удирдах Зөвлөлөөс гарган нийт багш сурагчдын дунд хэрэгжүүлж эхэллээ.
Ийм ч учраас “ОЮУНЛАГ БОЛОВСРОЛ” төслийн гүйцэтгэгч нь Оюунлаг бүрэн дунд сургууль бөгөөд хамтран ажиллах байгууллагуудаар БШУЯ, МУБИС, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн, Үгээр урлах эрдэм ТББ, Монголын ой тогтоолтын академи, Шилдэг боловсрол академи, TV – 9, UBS телевиз оролцоно.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:
-
Багш нарын Мэдээлэл харилцаа холбооны сүүлийн үеийн хэрэглээний мэдлэг чадварыг олгох дадлага сургалт
-
Багш нарын илтгэх урлаг, мэтгэлцээн, оюуны зураглал, сургалтын сүүлийн үеийн чиг хандлагын талаар чадваржуулах 6 кредиттэй сургалтуудыг амжилттай явуулж байна.
Сургалтын явцаас:
-
Нөхөрлөлийн вэб хуудас буюу facebook – хэрхэн бүртгүүлэх, өөрийн profile хуудас үүсгэх, танилын хүрээгээ тэлэх, мэдээ мэдээлэл солилцох гэх мэт олон боломжуудыг
-
Yahoo messenger, mail – ыг хэрхэн ашиглах, давуу тал
-
Twitter – хэрхэн гишүүн нь болох, сонирхолтой сэдвээр жиргэхэд юуг анхаарах
-
BLog – хэрхэн бүртгүүлж өөрийн blog үүсгэх, Blog нээх хуудсуудын төрөл, Blog – ын template солих, HTML код, хэрхэн Blog-тоо цаг, зурхай, тоолол оруулах, бичлэг нэмэх, устгах, засварлах, зураг оруулах гэх мэт олон чадварыг эзэмших боломжийг багш нартаа олгож байна.