2023-2024 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангид элсэн суралцах сурагчдад зориулсан БЭЛТГЭЛ бүлгийн бүртгэл
2023-2024 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 2-12-р ангид нэмэлт элсэлт авахгүй.
Бэлтгэл ангийн элсэлт
2023-2024 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангид элсэн суралцах журам
- 1. БШУЯ-ы сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 тоот тушаал “Зургаан настай хүүхдээс аливаа шалгалт, сорил авахгүй байх” тухай чиглэлийг үндэслэн 2023-2024 оны хичээлийн жилийн 1-р ангийн элсэлтийг танилцах хичээл, асран хамгаалагч, сургалтын албаны хамтарсан уулзалт ярилцлагын хэлбэрээр зохион байгуулна.
- 2. 2017.01.01-2017.12.31–ы хооронд тѳрсѳн 2023-2024 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1–р ангид элсэн суралцах хүүхэд бүртгэлд хамрагдаж, бэлтгэл ангид элсэн суралцах боломжтой.
- 1. 2023 оны 3 сарын 18-23-ны ѳдрүүдэд бэлтгэл бүлгийн цахим бүртгэл явагдана.
- 2. Цахим бүртгэлийн линк 2023.03.18-д Оюунлаг сургуулийн веб хуудас болон Facebook Page-д тавигдана.
- 1. “Танилцах хичээл”-д хамрагдсан сурагчдаас 4 бүлэгт нийт 128 сурагч, хүлээлгийн жагсаалтын 30 сурагч сонгогдож, элсэх эрхийн цахим шуудан болон хүлээлгийн жагсаалтын дугаар илгээгдэнэ.
- 2. Элсэн суралцах эрхээ авсан сурагчдын асран хамгаалагчийн цахим шууданд Оюунлаг сургуулийн сургалтын албатай уулзах цаг болон, бүрдүүлэх материалын жагсаалт очно. /Сургалтын албатай уулзах цагт ирээгүй тохиолдолд нѳхѳж бүртгэх боломжгүй/
- 3. Хэрэв танд хүлээлгийн жагсаалтын дугаар очсон бол эхний сонгогдсон 128 сурагчаас элсэлтийн хугацаанд ирж бүртгүүлээгүй хүүхдийн оронд элсэх эрхийн цахим шуудан жагсаалтын дугаарын дагуу очно.
- 4. Элсэх эрхийн цахим шууданг ѳѳр хүүхдэд шилжүүлэх боломжгүй. Зѳвхѳн программд бүртгэлтэй нэр, регистрийн дугаартай хүүхдийг бүртгэнэ.
- 1. Бэлтгэл ангийн сургалт 2023.04.10-2023.05.12-ы хооронд 5 долоо хоногийн туршид танхимаар хичээллэнэ.. Хичээллэх цагийн хуваарь ажлын ѳдрүүдэд 14:00-17:00 цаг.
- 2. Бүртгүүлэхээр сургууль дээр ирэхдээ бэлтгэл ангийн сургалтад ашиглагдах сурах бичиг, дэвтэр хэрэглэгдэхүүнийг авна.
- 3. Бэлтгэл ангийн сургалтын төлбөр 800,000 төгрөг. /1-р ангийн сургалтын тѳлбѳр 6,500,000 төгрөгийг бэлтгэл ангийн бүртгэлд хамрагдахдаа төлнө.Бэлтгэл ангид хамрагдсан сурагчид 2023-2024 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангид элсэн суралцах эрхийн бичгээ гардан авна. Жич: Зөвхөн хаврын бэлтгэл ангид суралцсан сурагчид 1-р ангид элсэн орно.
- 4. Дэлгэрэнгүй мэдээллийг Оюунлаг сургуулийн 75755050, 99102129, 88113096 сургалтын албаны утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.