Сурагчдад эрүүл мэндийн үзлэг хийх
удирдамж
Зорилго
Оюунлаг бүрэн дунд сургуулийн нийт сурагчдын эрүүл мэндийн байдлыг үнэлэх
Зорилт
- Сурагчдын бие бялдрын хөгжлийг үнэлэх
- Сурагчдад эрүүл мэндийн үзлэг хийх
Арга аргачлал
- Сурагчдын өндөр, жинг хэмжинэ.
- Сурагчдын БЖИ үнэлнэ.
- Сурагчдын арьс салст, амны хөндий, залгиур, хамрын хөндий, чихний сувагт үзлэг хийж, уушиг зүрх чагнана.
- Сурагч зовиуртай болон сэжигтэй тохиолдолд бусад нарийн үзлэгүүдийг хийж гүйцэтгэнэ.
- Үзлэгт үндэслэн сургуулийн нийт сурагчдын эрүүл мэндийн байдалд дүгнэлт хийнэ.
Хаана: Оюунлаг бүрэн дунд сургууль
Хэзээ: 2015.04.13-2015.04.14
Гүйцэтгэгч: Их эмч Б.Лхамдарь
2014.04.23-04.24-ний хугацаанд Оюунлаг бүрэн дунд сургуулийн 6-18 насны нийт 604 сурагч эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан болно. Бид энэхүү эрүүл мэндийн үзлэгээр сурагчдын бие бялдрын хөгжил болон эрүүл мэндийн байдлыг үнэлсэн юм.
Нийт сурагчдын өндөр, жинг хэмжиж, БЖИ (биеийн жингийн индекс, жин өндрийн харьцаагаар үнэлэгддэг) томъёоллыг ашиглан байх ёстой хэвийн жинг үнэлэхэд сурагчдын 70,6% хэвийн жинтэй, 2% жин багатай, 13,4% илүүдэл жинтэй, 13,4% таргалалттай байлаа. Насны хувьд ангилан үзвэл 7 (17,7%), 8 (22,5%), 10 (20,6%) насанд таргалалт хамгийн их, харин ахлах ангиудад таргалалтын хэмжээ буурч хэвийн жинтэй сурагчдын тоо ихэсч байна.
Сурагчдын зовиур, өгүүлэмж, арьс салст, ам хамрын хөндийн үзлэг, амин чухал үзүүлэлтүүдэд тулгуурлан (Шаардлагатай тохиолдолд бусад нарийн үзлэгүүдийг хийсэн болно.) эрүүл мэндийн үзлэгийг хийхэд үзлэгт хамрагдсан сурагчдын 337 (55,7%) нь эрүүл байлаа. Сурагчдад зонхилон тохиолдож буй өвчлөл нь шүд цоорох өвчин 157 (26%), залгиур хоолойн үрэвсэл 31 (5,1%), гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл 69 (11,4%), ханиад шуухниа 22 (3,6%) байлаа. Тус сургуулийн гуравдугаар ангид өвчлөл хамгийн их байв.
Эрүүл мэндийн үзлэгээр жингийн илүүдэлтэй нийт хүүхдийн тоо 26,8% байна. Таргалалтаас үүдэлтэй олон өвчнүүд байдаг тул сурагчид эрүүл хоол идэж , дасгал хөдөлгөөн сайн хийж, биеийн тамирын хичээлд идэвтэй оролцох нь чухал юм. Харин сурагчдын дунд тархалт өндөр байдаг хоолой залгиур, гүйлсэн булчирхайн үрэвсэл, ханиад шуухниа элбэг байгаа нь улирлын байдалтай ч мөн холбоотой байж болох юм. Мөн шүдний өвчлөл Монгол улсад хийгдсэн судалгаануудын адил өндөр байгаа бөгөөд бага ангиудад тохиолдол хамгийн их байгаа нь хүүхдийн хооллолт, шүдээ хэрхэн угааж арчлах талаар хангалттай сайн мэддэггүйтэй холбоотой байна.
Тайлан бичсэн эмч: Б.Лхамдарь