Математик, мэдээлэл зүйн, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюунлаг“ бүрэн дунд сургуулийн нэрэмжит
“Оюунлаг шатарчин“ -2014
Шатрын тэмцээний удирдамж
Нэг.Тэмцээний зорилго:
- Сурагчдын авъяас сонирхлыг нээн илрүүлж, тэдгий логик сэтгэлгээ, сэтгэн бодох чавварыг хөгжүүлж, шатрын спортод дур сонирхолтой болгоход чиглэнэ.
- Сургуулийн шилдэг эрэгтэй, эмэгтэй шатарчинг тодруулах
Зорилт
Оюунлаг дунд сургуулийн шатрын шигшээ багийг бүрдүүлэх, шатраар дамжуулан сурагчдын оюуны хөгжлийг дэмжих, хөгжүүлэх авъяаслаг өсвөрийн шатарчдыг тодруулан хөгжүүлэх.
Хоёр. Зохион байгуулалт:
Тэмцээн 2 үе шаттай явагдана.
I үе – Анги бүр өөрийн ангийн шилдэг шатарчинг тодруулна.
II үе – Сургуулийн шилдэг шатарчин сурагчийг шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.
- Тэмцээн анги бүрээс эрэгтэй 1, эмэгтэй1 сурагч шалгаруулах
- Тэмцээн 3 ангиллаар явагдах бөгөөд 1-р ангилалд 6-9 нас, 2-р ангилалд 10-12 нас, 3-р ангилалд 13-16 нас
Гурав. Цагийн хяналт:
Өрөг нэг талдаа 60 минут
Дөрөв. Тавилын тоо:
Тэмцээн оролцогчдын тооноос хамаарч швецарь, эсвэл тойргийн системээр явагдана. Оролцогчдын тоог харгалзан шүүгч тавилын тоог тогтооно.
Тав. Хугацаа:
Тэмцээн 2014 оны 3-р сарын 1-ны өдөр явагдана.
Зургаа.Тавигдах шаардлага:
Тэмцээнд ирэхдээ хүүхэд бүр шатартай ирэх.
Долоо.Шагналын сан:
Ш I-р байр 1 хүүхэд, өргөмжлөл, алтан медаль
Ш II-р байр 1 хүүхэд, өргөмжлөл, мөнгөн медаль
Ш III-р байр 1 хүүхэд, өргөмжлөл , хүрэл медаль
Гадаад хэлний тэмхим, Математик, мэдээлэл зүйн, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюунлаг“ бүрэн дунд сургуулийн нэрэмжит “Ангийн шилдэг шатарчин“ шалгаруулах тэмцээний
Удирдамж
1.Тэмцээний зорилго:
- Сурагчдын шатрын ур чадварыг дээшлүүлэх, тэдний авьяас, хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих, урам зориг сэргээх, ухаанаа уралдуулахад нь дэм болох.
- Ангийн шилдэг эрэгтэй, эмэгтэй шатарчинг тодруулах
- Зохион байгуулалт
Анги даасан багш болон туслах багш нартай хамтарч зохион байгуулах
- Тэмцээний төрөл
- Анги бүрээс эрэгтэй 1, эмэгтэй 1 шилдэг шатарчинг шалгарах
- II-р шатны шалгаруулалт 2014.02.28-ний 13:00-15:00 цагт Оюунлаг сургууль дээр болно.
- Хугацаа
Тэмцээн 2014 оны 2-р сарын 27-ны өдөр 13:00-15:00 анги тус бүрд явагдана.
6.Тавигдах шаардлага
Хүүхэд бүр шатартай ирэх
- Зохион байгуулагч
Гадаад хэлний тэнхим