Сурагчдын математик сэтгэлгээг олон талаас нь хөгжүүлэх, хурдтай, цэгцтэй зөв сэтгэж, багаар болон бие даан ажиллах чадварыг хөгжүүлэх зорилго дор алгебр, тоо тоолол, геометр, магадлал статистик, сэтгэх чадвар гэсэн агуулгын хүрээнд VI-XI ангийн сурагчдын дунд зохион явуулж, шилдгүүдээ тодрууллаа.
6-11-р ангийн дунд зохион байгуулсан “One piece”ийн эрэлд математикийн уралдаант тэмцээнд
6-р ангийн төрөлд Гүндэгмаа багштай 6в анги
7-р ангийн төрөлд Дэлгэрцэцэг багштай 7б анги
8-р ангийн төрөлд Цэнгэл багштай 8б анги
9-р ангийн төрөлд Уранбилэг багштай 9б анги
10-р ангийн төрөлд Сэрдамба багштай 10а анги
11-р ангийн төрөлд Алтанчимэг багштай 11а анги тус тус ялагч боллоо.
Анги хамт олноороо нэгдэн нягтарч, амжилттай оролцсон сурагчдадаа болон тэмцээнийг санаачлан зохион явуулсан математикийн тэнхимийн багш нартаа, СӨУЗ-ийн сурагчдадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.