Scroll Top
%d0%b1%d1%8d%d0%bb%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d0%b8%d1%87%d1%8d%d1%8d%d0%bb-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d0%b0%d0%b9-%d3%a9%d0%bd%d0%b4%d3%a9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

БЭЛТГЭЛ АНГИЙН ХИЧЭЭЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ. 

2021-2022 оны хичээлийн I ангид шинээр албан ёсоор элсэн орох орон тоогоо баталгаажуулсан сурагчдын Бэлтгэл анги”-ийн 5 долоо хоногийн хугацаатай сургалт эх хэлээрээ унших, бичих анхан шатны чадвар, математикийн 8 функц ажилбарууд, оюуны чадамж, зураг урлалын энгийн дадлага ажлуудыг хийх тусгай хөтөлбөрийн дагуу хичээл сургалтаа явуулахын зэрэгцээ багш нар маань бяцхан сурагчдадаа сургуулийн сурагчийн үүрэг, хариуцлагыг таниулж улмаар найз нөхөд, ах эгч, ахмад хүмүүстэй мэндлэх, хүндлэх талархах, биеэ авч явах зэрэг харилцааны чадамжуудыг эзэмшүүлэхэд анхааран ажиллаж байгааг харахад сэтгэлд нэг л дулаан байлаа. 

 Ийнхүү бяцхан сурагчид маань бэлтгэл ангидаа сурсан мэдсэнээ аав ээж, ах эгч, багш нартаа үзүүлсэн тайлант өдөрлөг амжилттай болж, батламжаа гардан авлаа. 

Зургаан настай бяцхан хүүхдүүдийг уншиж бичиж, тоо бодуулж, бичүүлж сургах хамгийн хүнд хүчир хөдөлмөрийг сэтгэлээсээ хийж, хамтарч ажиллаж сурсан бага ангийнхаа багш нарын хамт олонд талархал дэвшүүлье. 

Сэтгэгдэл үлдээх