Тэнхимүүд

12 September

Тэнхимүүд

Нийтлэсэн 

  Математик Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай

“Оюунлаг ” бүрэн дунд  сургуулийн 

 

 

 

 

 

    Бидний зорилго:
       
  Сурагчдын унших, бичих , ярих чадварыг хөгжүүлэх зорилгоор эх хэлний тогтолцоот мэдлэг эзэмшүүлж, үндэсний монгол бичиг соёлоор бахархах, хадгалах, баяжуулах үзлээр хүмүүжүүлж уран сайхны мэдрэмжтэй, эх хэлний яруу сайхнаар бахархан дуурайх бие бялдар гоозүйн хүмүүжил олгох, хүн төрөлхтний орон гэр болсон дэлхийн онцлог, байгалийн үзэгдэл зүй тогтол, байршлыг судалж танин мэдэх, хууль эрхзүйн мэдлэг чадварыг амьдрал зан үйлд ухамсартай хэрэглэх дадалтай болгож, нийгэм түүхийн мөн чанар өнгөрсөн одоогийн түүхийг судлан сурвалжилж, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд бидний үйл ажиллагааны зорилго оршино.

 

   Зорилт:  

  • Хөтөлбөрт тусгагдсан төлөвлөгөөний дагуу мэдлэг чадварыг эзэмшүүлэх, төлөвшүүлэх, түүнийхээ үр дүнг хянаж засан залруулах

  • Сургалтын арга аргазүйн уялдаа холбоог сайжруулан багш бүр бүтээлчээр ажиллан сургалтын чанарыг нэмэгдүүлэх 
  • Сурагч бүрийн хөгжил төлөвшлийн байдлыг судалж түүндээ зүн шинжилгээ хийж, сурагч бүртэй тусгайлан ажиллах 
  • Сурагчдад мэдлэг чадвар олгохын сацуу эх хэл, эх орон, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хадгалах, байжуулах, сэтгэлтэй эрүүл чийрэг боловсон хувь хүн болон төлөвшихөд багш бүр тусалж дэмжих 
  •  Хөтөлбөрт тусгагдсан мэдлэг чадварыг олгож, түүнийгээ тэнхим хамт олноороо хянаж, шалгаж, гарган үр дүнг дээшлүүлж ажиллах 
  • Багш нарын хөгжлийг дэмжиж, заах аргазүйн чадвараа хөгжүүлэхэд анхаарч хамтран ажиллах   

 

Тэнхимийн бүрэлдэхүүн  

  • Монгол хэл, уран зохиолын багш -2 
  • Түүх нийгмийн багш - 2 
  • Биеийн тамирын багш - 2 
  • Химийн багш - 1 
  • Биологийн багш - 2 
  • Дуу хөгжмийн багш - 2   

 

Ач холбогдол ба хэрэгцээ  

        Эх хэл, эх орноо монгол хүн эрхэмлэн дээдэлж явах учиртай. Тиймдээ ч сурагчдад эх хэлний мэдлэгийг эзэмшүүлж, байгаль орчин, эх дэлхийн онцлог, байршил, түүхэн дурсгалт газруудыг таниулж байна. Үүнчлэн бидний энэ агуу түүхийг бүтээлцсэн түүхэн хүмүүнийг судалж үлгэр дуурайлал авах боломжийг нь нээж өгөх. Нийгэмд хөл нийлүүлэн алхах чадвартай эрхзүй, хуулийн мэдлэгийг эзэмшсэн хувь хүнийг бэлтгэх. 

Манай тэнхмийн хичээл сургалт нь нийгэм хувь хүн рүү чиглэсэн байдаг учраас сурагчид зөв хөгжил төлөвшилтэй, тэгш чадвартай, мэдлэг өндөр эрүүл чийрэг нэгэн болж чаддаг.    

 

   Зорилго:  

Чадварт суурилсан хөтөлбөрөөр суралцагчдад суурь ба бүрэн дунд математикийн боловсролыг чанартай  эзэмшүүлж тэдний сэтгэн бодох бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж цогц чадамжтай иргэн болгож төлөвшүүлнэ.  

 

Зорилт:  

  1. Цогц чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрийг сургуулийн хэмжээнд шинэчлэн боловсруулах 
  2. Ээлжит хичээл бүрийг суралцагчдын мэдлэг бүтээх, асуудал шийдвэрлэх, иргэн төлөвшүүлэхэд чиглүүлсэн чанартай зохион байгуулах 
  3. Суралцагчдын мэдлэг, чадвар, төлөвшлийг сургалтын хөтөлбөр, стандартын дагуу бодитой үнэлэх 

Зорилго :

                Сурагчдын гадаад хэлний мэдлэгийн түвшинг тогтоож, суралцагч нэг  бүрийг судлан, тэдний нас сэтгэхүйн онцлог, авьяас чадвар, хүсэл сонирхолд тулгуурлан ялгавартайгаар, ачааллыг нь тохируулан, түвшинг нь ахиулах хөгжүүлэх сургалт явуулж , гадаад хэлний стандартын агуулгыг бүрэн эзэмшүүлнэ.

Зорилт : 

  • vХөтөлбөрт тусгагдсан хугацаанд төлөвлөгөөний дагуу зохих мэдлэг эзэмшүүлэх, хичээлийг   голчлон дүрэм,үгсийн сан, ярих, сонсох хэлбэрээр сурагчдын идэвх, сонирхолд нийцүүлэн зохион байгуулах
  • v Сургалтын агуулга, аргазүйн уялдаа холбоог сайжруулан багш бүр хоцрогчидтой тооцоо судалгаатай ажиллан, гадаад хэлний стандартын агуулгыг бүрэн эзэмшүүлнэ.
  • v Багш бүр суралцагчдын гадаад  хэлний дүрмийн болон өгүүлбэрийн бүтцийг судлаж  үгсийн санг баяжуулан, хичээлээр олж авсан мэдлэгээ ашиглан тодорхой хүрээнд ярих, текстийг уншиж ойлгох чадварт анхаарч, хүүхэд бүрийг судалж, хөгжүүлэх чиглэл, зорилгоо тодорхойлон ажиллах
  • v Хичээлийн явцад суралцагчдын үгсийн санг нэмэгдүүлэх, сонссон зүйлээ ойлгож орчуулах, өөрийн бодол санаагаа илэрхийлэх харилцан ярилцах мэдлэг чадварын түвшинг тогтоож, цаашид хүрэх зорилтоо тодорхойлж багаараа хамтран ажиллах, дотоодын хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах
  • v Багш нарын хөгжлийг дэмжиж, заах аргазүйн чадвараа хөгжүүлэхэд анхаарч хамтран хяналт шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт  хийж ажиллах

 Тэнхимийн бүрэлдэхүүн: 

  • v Англи хэлний гадаад багш -3
  • v Хятад хэлний гадаад багш -1
  • v Англи хэлний багш -7 

 Ач холбогдол ба хэрэгцээ : 

        Орчин үед англи хэл нь нийгэм, харилцаа холбоо, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, бизнес, соёл урлаг, радио болон дипломат ажиллагаанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг олон улсын хэл болжээ. Энэхүү хурдацтай хөгжиж байгаа нийгэмд хөл нийлүүлэн алхахад хувь хүний зайлшгүй суралцах ёстой чадварын нэн тэргүүнд англи хэл тавигдаж байгаа билээ.

        Гадаад хэлний тэнхим нь хичээлийн жил бүр англи, хятад хэлний сургалтыг  2-11р ангиудад орчин үеийн техник хэрэгсэл ашиглах бололцоо бүхий таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

            Сурагчдад бага наснаас нь гадаад хэлний мэдлэгийг тодорхой үе шаттайгаар тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон арга хэрэглүүр ашиглан сонирхолтой заах аргыг боловсруулан эзэмшүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилгод хүрэхийн тулд бага ангиас нь монгол хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулсан  сурах бичиг,  цахим хичээлүүд бэлтгэн боловсруулж, яриа дүрмийн мэдлэгийг хослуулан эзэмшүүлж байна.  

             Улмаар сурагчдад сонсох, ярих чадварыг тэнцвэртэйгээр эзэмшүүлэхээр төвшин ахиулсан ярианы сургалтыг гадаад багш нар явуулж байна.

 

 

 

 

 

  Зорилго:   

 

         Сурагчдыг зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд анхаарч, хүүхэд бүрийг судалж, хөгжүүлэх, бага боловсролын стандартын агуулгыг бүрэн эзэмшүүлнэ.    

 

  Шийдвэрлэх зорилтууд:     

 

   1. Сургалт хүмүүжлийн ажлын агуулга, аргазүйн уялдаа холбоог сайжруулан багш бүр хоцрогчидтой тооцоо судалгаатай ажиллан, бага боловсролын стандартын агуулгыг бүрэн эзэмшүүлнэ.      

 

   2. Багш бүр суралцагчдын зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд анхаарч, хүүхэд бүрийг судалж, хөгжүүлэх чиглэл, зорилгоо тодорхойлон ажиллах   

 

   3. Бага ангийн сурагчдын мэдлэг чадварын түвшинг тогтоож, цаашид хүрэх зорилтоо тодорхойлж багаараа хамтран ажиллах, дотоодын хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах     

  4.1-р ангийн сурагчдыг хугацаанд нь зөв уншуулж, бичүүлж, бодуулж зөв төлөвшүүлж сургахад хамт олноороо анхаарч хамтран хяналт шинжилгээ үнэлгээ хийж ажиллах       

  5.Сургалтандаа сурагчдын гоозүйн мэдлэг чадварыг хөгжүүлэх, авьяас сонирхолыг нь нээн илрүүлэх       

  6. Хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгож төлөвшүүлэх        

 

   7.Багш нарын хөгжлийг дэмжиж, заах аргазүйн чадвараа хөгжүүлэхэд анхаарч хамтран хяналт шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт  хийж ажиллах     

 

 Ач холбогдол  

          Сурагчдад бага наснаас нь мэдлэгийг тодорхой үе шаттайгаар тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон арга хэрэглүүр ашиглан сонирхолтой заах аргыг боловсруулан эзэмшүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилгод хүрэхийн тулд бага ангиас нь монгол хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулсан  сурах бичиг,  цахим хичээлүүд бэлтгэн боловсруулж, уламжлалт аргатай  хослуулан хэрэглэж  байна.  

 

                Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулах, бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, Боловсролын стандарт, шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, ээлжит хичээл бүрийн үр дүнг сайжруулахад чиглэсэн олон хувилбартай арга зүй технологийг дэмжих, нэвтрүүлэх ажлыг бид энэ хичээлийн жилд зохион байгуулна.    

 

 

 

 

   Зорилго  

 

             Суралцагчдад  бага боловсрол эзэмшүүлэх, гүнзгийрүүлэн судлах, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд сургаж, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, цаашид тасралтгүй суралцахад өөрийгөө бэлтгэхэд нь туслах           

 

Зорилт :  

  •  Суралцагчийн  нас сэтгэхүйн онцлогт тулгуурласан хөтөлбөрийг боловсруулж, түүний дагуу суралцагч нэг бүрт тулж ажиллан бага боловсролын  стандартын агуулгыг бүрэн эзэмшүүлнэ.
  • Суралцагчийн эзэмшсэн мэдлэгт тулгуурлан цаашид гүнзгийрүүлэн судлах хөтөлбөрийг боловсруулж, суралцагч бүрийг хөгжүүлэх, чадваржуулах сургалтыг зохион байгуулна.
  • Суралцагчийн мэдлэг чадварын түвшинг агуулга бүрээр нарийвчлан тогтоож, түүндээ тулгуурлан ганцаарчилсан сургалтыг зохион байгуулж, үр дүнг тооцно
  • Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах орчинг суралцагчийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан бүрдүүлж, сургалтын үйл ажиллагааг сонирхолтой, бүтээлч,үр дүнтэй, хүүхдэд өгөөжтэй, хүртээмжтэй  хэлбэрээр зохион байгуулна.
  • Суралцагчид бие даан өөрийгөө хөгжүүлэх чадварыг төлөвшүүлж,өөртөө итгэлтэй, бусдыг хүндэлж, бусдад тусалж,бусдыг хайрладаг бие хүн болгон төлөвшүүлнэ.
  •  Багшийн хөгжлийг дэмжиж, бие биенээсээ суралцах, багаар ажиллан, чадваржуулах хөтөлбөрийг тухай бүрт хэрэгжүүлнэ.  

 

Тэнхимийн бүрэлдэхүүн:  

  •  3р ангийн 3 бүлэг, анги даасан багш нар
  • 4р ангийн 3 бүлэг, анги даасан багш нар
  • 5р ангийн 3 бүлэг, анги даасан багш нар    

 

 Хэрэгцээ ба ач холбогдол         

      Хөгжлийн оргилд хүрэх зам бол боловсрол эзэмших. Боловсрол эзэмшихийн төлөө бүхнээ зориулж, өөрийгөө дайчилж чадсан хүн амжилтын эзэн болж, оргилд хүрдэг. Гүн гүнзгий боловсрол эзэмшихийн эхлэл нь бага боловсролын суурийг зөв тавьж өгөх, хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх, сурч мэдсэн зүйлээ амьдралд бүтээлчээр хэрэглэж сурах, өөрөө өөрийхөө хүсэл сонирхлыг олж, түүнийгээ хөгжүүлэх зэрэг олон чадваруудыг эзэмшүүлж, хөгжүүлэхэд оршино. Энэ ч утгаараа эцэг эхчүүд хүүхдийнхээ  боловсролд ихэд  анхаарал тавьж багаас нь боловсролыг зөв, бүрэн эзэмшүүлэхэд анхаардаг болжээ.   

 

 

 

             Энэхүү нийгмийн хэрэгцээ шаардалагад тулгуурлан 3-5р ангийн тэнхим нь  хичээлийн жил бүр нэн тэргүүнд эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, тоо бодох, түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэглэж сурах, хүрээлэн байгаа орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмшүүлэх,гоо зүй, хүмүүнлэг, үндэсний дэвшилт, ёс заншил, соёлын өв уламжлал, эрүүл ахуйн зохих шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх,өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, үнэнч шударга, хамтач байдлыг эрхэмлэх үзэл төлөвшүүлэх,бие дааж сурах арга барил эзэмшүүлэх зэрэг бүтээлч ажлуудыг  төлөвлөн ажиллаж байна. 

 

              Энэ бүхнй үр дүнд өөртөө итгэлтэй, өөрийн эзэмшсэн мэдлэгээ ямар ч үед  хэрэглэж чаддаг, цаашид суралцах, өөрийгөө хөгжүүлэх  чин хүсэл сонирхолтой, бусдыг хүндэлж, зөв боловсон харьцдаг, эх орон, эх хэлээрээ бахархан хайрладаг, өөрийн үзэл бодлоо бусдад чөлөөтэй илэрхийлж чаддаг  бие хүнийг төлөвшүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

 

 

Уншсан: 1181

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 3.209.80.87
2019-09-10-ний өдрөөс хойш.
  • 1 Онлайн
  • 11 Өнөөдөр
  • 570 Өчигдөр
  • 1078 Долоо хоногт
  • 9418 Сүүлийн сард
  • 561258 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn