Хамтын ажиллагаатай байгууллага

03 December

Хамтын ажиллагаатай байгууллага

Нийтлэсэн 

    

"Ай Эйч Си" ХХК - тай хамтын гэрээ байгууллаа. 

"Ай Эйч Си" ХХК - ны танилцуулга:

Манай компани нь 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл БНСУ-ын их дээд сургуулиудад тогтмол оюутан суралцуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 300 гаруй оюутан манайхаар зуучлуулан боловсрол эзэмшиж байна. Сайн суралцаж буй голч оноо өндөр оюутнууд 20-70 хувийн тэтгэлэгт хамрагдан суралцаж байна. Мөн Солонгос Олон Улсын Их Сургуульд жил бүр Монголоос нэг багш урьж ажиллуулдаг. 2008 оны 07 сараас Солонгос Олон Улсын Их Сургууль болон ШУТИСургууль хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж 2 сургуулийн хамтарсан Солонгос хэлний дамжаа хичээллүүлж байгаа билээ. Уг хэлний дамжаа нь иж бүрэн компьютерээр тохижуулсан Лингафон сургалтын танхимд хичээллэдэг. 

Үйл ажиллагааны чиглэл:
      1. Гадаад, дотоод сургалт
      2. Аялал жуулчлал
      4. Интернет худалдаа
      5. Программ хангамж

 

"Ай Эйч Си" ХХК - тай хамтран ажиллах тухай:

2010-2011 оны хичээлийн жилд Солонгосын Сөүл хотод байрлах Ёнсэ Их Сургууль, Гёнги Их Сургууль, БНСУ-ын Эдийн засгийн сонины Хангён Академи, мөн Ансан хотод байрлах Техник технологийн ИХ Сургууль болон Чонжү хотын Чонжү Их Сургуулиудын Монгол дахь элсэлтийг хариуцан оюутан сургаж байгаагаас гадна оюутнууд орохыг хүсч буй сургуулийнхаа хичээл эхлэхээс 3 сарын өмнө бүртгүүлсэн бол тухайн сургуультай нь холбон өгөх боломжтой. 

Манай компани СОУИС-тай хамтран хөрөнгө оруулалт хийж  ШУТИС дээр Солонгос хэлний сургалтын төв байгуулан ажиллаж байна.

ШУТИС-СОУИС хамтын ажиллагаа

 

Мөн 2011-2012 оны хичээлийн жилд БНСУ-ын Чонжү Их Сургуулийн Хэл судлалын Хүрээлэнтэй хамтран Монголд аль нэг  их, дээд сургууль дээр Солонгос хэлний тэнхим байгуулахаар бэлтгэл ажлаа базааж байна.

Манай компанитай хамтын ажиллагаатай сургуулиуд

ЧОНЖҮ ИХ СУРГУУЛЬ

Чонжү их сургууль нь 1965 онд анх байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 12,000 оюутан суралцдаг ба 1300 гаруй багш ажилчидтай. Тус сургуулийг 2009 оны байдлаар 50,000 оюутан төгссөн байна. Чонжү их сургууль нь 9-н дээд сургууль, мастерын сургалтын 8 сургуулийн 70-н тэнхимтэй. 17 улсын 64 их, дээд сургуультай хамтран ажилладаг. Тус сургууль Солонгосын улсын Чонжү хот (Сөүл хотоос 190 км зайтай. 2 цаг 20 минут явна)-од байрладаг.

 *** БАКЛАВРЫН СУРГУУЛЬ ***

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

    • Солонгос хэл шинжлэл
    • Түүх, соёл
    • Англи хэл, соёл 
    • Япон хэл, соёл
    • Хятад хэл, соёл

 

НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

Хууль, цагдаагийн удирдлагын факультет

    • Цагдаагийн удирдлага
    • Хууль зүй

Нийгмийн факультет

    • Мэдээлэл судалгаа
    • Нийгмийн халамж
    • Зөвлөгөө
    • Удирдлага

БИЗНЕС УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ

Эдийн засгийн тэнхим

Менежментийн факультет

    • Менежмент, зохион байгуулалт
    • Зар сурталчилгаа
    • Таваар, гадаад худалдаа
    • Нэгдсэн санхүү
    • Санхүү, татвар

Даатгал, үл хөдлөх хөрөнгийн факультет

    • Санхүүгийн даатгал
    • Үл хөдлөх хөрөнгийн удирдлага

АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ

    • Сувилахуй
    • Физик эмчилгээ
    • Рентген туяа
    • Урлагийн эмчилгээ
    • Ажлын эмчилгээ
    • Нөхөн сэргээх эмчилгээ
    • Өвчнөөс урьдчилан сэргийлэх факультет
    • Биеэ сувилахуй
    • Эмчилгээний хүнс судлал
    • Урьдчилан сэргийлэх арга зүй
    • Орчны эрүүл зүй

ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

    • Барилгын инженер
    • Архитектор /5 жил/
    • Машин механизмын инженер
    • Нано технологийн инженер
    • Галын аюулгүй байдлын инженер
    • Үйлдвэрлэлийн дизайн
    • Газар шорооны инженер
    • Компьютерын инженер

ЦАХИЛГААН, МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ФАКУЛЬТЕТ

    • Цахилгаан, электроны инженер
    • Мэдээлэл, харилцаа холбооны инженер

УРЛАГ, БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛЬ

    • Хот, хүрээлэн буй орчны дүрслэх урлаг
    • Хөгжим
    • Муутуу цаасан урлал

 

Дизайны факультет

    • Амьдралын дизайн
    • Аж үйлдвэрлэлийн дизайн

Биеийн тамирын факультет

    • Биеийн тамир
    • Спорт эмчилгээ
    • Хөл бөмбөг
    • Таеквондо

 СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУРГУУЛЬ

    • Гадаад хоолны технологи

Соёл, аялал жуулчлалын факультет

    • Аялал жуулчлалын удирдлага
    • Уламжлалт хүнсний технологи
    • Хувцас загвар
    • Зочид буудлын удирдлага

 

 БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

    • Гэр бүлийн боловсрол
    • Шинжлэх ухааны боловсрол
    • Солонгос хэл
    • Математик
    • Англи хэл
    • Тусгай боловсрол
    • Ханз

 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СУРГУУЛЬ

    • Тоглоом
    • Тоглолтын интертайнмент

 Медиа мэдээлэлийн факультет

    • Мультимедиа
    • Мэдээллийн систем

 Дүрс бичлэгийн факльтет

    • Хүүхэлдэйн кино, анимейшн
    • Компьютер дизайн
    • Кино зураглаач

    *** МАГИСТРЫН СУРГУУЛЬ ***

    Энгийн магистр

    Хүмүүнлэгийн ухааны магистр

         Солонгос хэл, Англи хэл, Түүх, Мэдээлэл, Хууль зүй, Удирдлага, Үл хөдлөх хөрөнгө,  Цагдаагийн удирдлага, Бизнес удирдлага, Хятад худалдаа, Статистик, Санхүүгийн даатгал, Нийгмийн халамж, Боловсрол, Зөвлөгөө

    Байгалийн шинжлэх ухааны магистр

         Математик, Хим, Биологи, Байгаль орчин, EM

    Инженерийн магистр

        Үйлдвэрлэл, Компьютер, Тоног төхөөрөмж, Барилга, Архитектор, Газар шороо, Мэдээллийн систем, Хот төлөвлөлт, Эрчим хүч, Барилга байгуулалт, Мэдээллийн технологи, Мултимедиа, Мегатроникс, Үйлдвэрлэлийн дизайн

    Соёл, биеийн тамирын магистр

        Хөгжим, Дүрслэх урлаг, Биеийн тамир

    Тусгай магистр

    Удирдлага, Цагдаагийн удирдлага, Үл хөдлөх хөрөнгө, Нийгмийн халамж, Хот төлөвлөлт, Улс төр - гадаад харилцаа, Мэдээлэл сурталчилгаа

 100 жилийн түүхтэй ЁНСЭ ИХ СУРГУУЛЬ

1908 онд хамгийн анхны төгсөлтийн 7 оюутанд Солонгос улсын засгийн газар анагаахын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл болон эмчилгээ хийх эрхийн гэрчилгээг олгов. 1909 онд сургуулийнхаа нэрийг Хувийн Seүerance, 1913 онд Хувийн Seүerance Холбооны Анагаах ухааны сургууль гэж нэрлэсэн бөгөөд 1917 онд Хувийн Seүerance Холбооны Анагаах ухааны Мэргэжлийн сургууль болж, 1942 онд Асахи /нарны/ Хувийн Seүerance Холбооны Анагаах ухааны мэргэжлийн сургууль болон 1945 оноос өнөөгийн нэрээр нэрлэгдэж иржээ. Тус сургууль нь Солонгос улсын тэргүүлэх гурван сургуулийн нэг бөгөөд английн "TIME" сэтгүүлээс дэлхийн, их дээд сургуулиудыг жагсаахад 2008 онд 203-р байранд жагсаж байсан билээ. Өнөөдөр тус сургуулийн төгсөгчид Солонгос улсын хамгийн шилдэг компаниудад ажиллаж, суруулийнхаа нэрийг өндөрт өргөж байна.

ЁНСЭ ИХ СУРГУУЛИЙН БАКЛАВРЫН СУРГАЛТ

1. ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ:

  • Солонгос судлал
  • Хятад судлал
  • Англи судлал
  • Герман судлал
  • Франц судлал
  • Орос судлал
  • Түүх
  • Гүн ухаан
  • Эх сурвалж судлал
  • Сэтгэл зүй

2. ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ:
- Эдийн засаг

- Cтатистик

3. БИЗНЕС УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ

  • Маркетинг
    Бизнес удирдлага

    Санхүү
    Нягтлан бодогч
    Мэдээлэл шинжээч

БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГУУЛЬ:

  • Математик
  • Физик
  • Одон орон
  • Хими
  • Агаар мандал
  • Бөмбөрцөгийн систем судлал

 

4. ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ:

  • Биемолекулын инженер
  • Газар шороо, байгаль орчны инженер
  • Компьютер программ хангамж
  • Эрчим хүч, цахилгааны инженер
  • Механик инженер
  • Барилгын инженер
  • Хот байгуулалтын инженер
  • Мэдээлэл, аж үйлдвэрийн ижненер
  • Тусгай элемент судлалын инженер

 

5. БИОЛОГИЙН СУРГУУЛЬ:

  • Биологи
  • Био-хими
  • Амьд биет судлал

 6. ТЕОЛОГИЙН СУРГУУЛЬ

  • Библи судлал

  НИЙГМИЙН УХААНЫ СУРГУУЛЬ:

  • Улс төр, гадаад харилцаа
  • Удирдлага
  • Социологи
  • Хүн төрөлхтөний соёл судлал
  • Мэдээлэл, сурталчилгаа
  • Нийгмийн халамж

7. ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ:
- Хууль зүй ( Department of Law): 

8. ХӨГЖМИЙН СУРГУУЛЬ:

  • Шашны хөгжим
  • Найрал хөгжим
  • Ая зохиогч
  • Төгөлдөр хуур

9. АХУЙ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ:

  • Ахуйн эрүүл мэнд судлал
  • Хүнсний тэжээл судлал
  • Оршин суух орчин судлал
  • Хүүхэд, гэр бүл судлал
  • Хэрэглээний дизайн

 

10. БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ:

  • Боловсрол
  • Биеийн тамирын боловсрол
  • Дасгалжуулагч

11. АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ:

  • Кримнилогийн анагаах ухаан
  • Эмчилгээ
  • Анагаахын статистик
  • Анагаахын боловсрол
  • Анагаахын хууль журам
  • Ген судлал

 

12. ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ СУРГУУЛЬ:
Шүдний эмчилгээ

13. СУВИЛАГЧИЙН СУРГУУЛЬ:
- Сувилахуй

14. ХҮМҮҮНЛЭГ, УРЛАГ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ:
- Гадаад хэл, орон судлал

- Англи хэл, орон судлал
- Менежмент мэдээлэл
- Төрийн удирдлага
- Хууль зүй
- Олон улсын харилцаа

 

СОЛОНГОСЫН КЁНГИ ИХ СУРГУУЛЬ
ТАНЫГ УРЬЖ БАЙНА.


Гёнги их сургууль нь улс орны хөгжил, хүн төрөлхтөний мөн чанар боловсон хүчинд суурилж байдгийг ойлгож, улс үндэстний хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж чадах боловсролын тогтолцоог хэрэгжүүлэх үүднээс 1947 онд байгуулагдсан. Тус сургууль байгуулагдсан ухагдахуун нь чин үнэнийг эрэлхийлж, бүхий л зүйлд үнэн сэтгэлээсээ бүх хүчээ дайчлан, өөрийгөө болон улс үндэстнээ, цаашилан хүн төрөлхтөнийг хайрлаж энэрэх амьдралыг цогцлооход оршино.

Тус сургууль нь Солонгос улсын Сүвон болон Сөүл хотуудад салбартай. Солонгос улсад аялал жуулчлалын салбарт боловсон хүчин бэлтгэж буй нийт их, дээд сургуулиудын жагсаалтыг тэргүүлж буй нэр хүндтэй сургууль юм.


Солонгосын Гёнги Их Сургуулийн
Бакалаврын сургалтын танилцуулга

Сүвон хот дахь салбар


Хүмүүнлэгийн сургууль
Солонгос хэл судлал
Япон хэл судлал
Хятад хэл судлал
Герман хэл судлал

Франц хэл судлал
Англи хэл судлал

Хүүхдийн боловсрол
Сурвалж бичгийн мэдээлэл

Түүх судлал

Хууль зүйн сургууль
Хууль зүйн анги

Нийгмийн шинжлэх ухааны сургууль
Удирдлага
Нийгмийн халамж, үйлчилгээ

Хэвлэл хамгаалал /оройн анги/
Цагдаагийн удирдлага

Эдийн засаг, худалдааны сургууль
Эдийн засаг
Мэдээлэл, статистикийн анги

Мэдлэг хөрөнгө
Бизнес удирдлага
Гадаад худалдаа
Санхүү, татвар

Бизнес мэдээлэл
Олон улсын худалдаа

Аялал жуулчлалын сургууль
Аялал жуулчлал Олон улсын хоол, чимэглэл

Бүтээгдэхүүн боловсруулалт
Олон улсын сургууль
Олон улсын харилцаа
Орос судлал

Олон улсын үйлдвэрлэл, мэдээлэл

Байгалийн шинжлэх ухааны сургууль
Математикын тэнхим
Физик, электроник
Биологи
Хүнсний эрүүл ахуй

Компьютер, программ хангамж
Хими

Инженерийн сургууль
Архитектор
Барилгын инженер

Газар, кадастр
Хүрээлэн
буй орчны эрчим хүчний систем
Үйлдвэрлэлийн менежмент

Хот байгуулалт, зам тээвэр
Химийн инженер

            Электроникийн инженер
Тоног төхөөрөмжийн системийн инженер

Соёл урлагийн сургууль
Үйлдвэрлэлийн дизайн

Гоёл чимэглэл, алт мөнгөн эдлэлийн дизайн
Шавар вааран урлал
Солонгос зураг
Европ зураг
Соёл урлагийн менежмент
Байгаль орчны сийлбэр

Бийрэн бичиг, бичгийн урлаг

Биеийн тамирын сургууль
Биеийн тамир

Нийгмийн биеийн тамир
Биеийн тамирын
менежмент
Спорт эмчилгээ
Хамгаалалт, аюулгүй байдал

Сөүл хот дахь салбар


Хүмүүнлэгийн сургууль

Солонгос хэл судлал /оройн анги/

Англи хэл судлал /оройн анги/

Хууль зүйн сургууль
Хууль зүй

Нийгмийн шинжлэх ухааны сургууль
Удирдлага

Эдийн засаг, худалдааны сургууль
Эдийн засаг

Бизнес удирдлага /оройн анги/
Гадаад худалдаа /оройн анги/
Санхүү, татвар /оройн анги/

Аялал жуулчлалын сургууль
Аялал жуулчлалын удирдлага
Зочид буудлын удирдлага

Соёл урлагийн сургууль
Жүжигчин
Зураглаач
Энимэйшён
Дамжуулагч станц судлал
Электроник, дижитал хөгжим

 

 

 

 Солонгосын Олон Улсын Их Сургууль

Солонгосын Олон Улсын Их Сургууль нь Үнэнч, Бүтээлч, Үйлчлэгч гэсэн уриан дор эдийн засгийн хөгжлийг чиглүүлэн аж үйлдвэрийн нэгдлийг бүтээх их үйлсэд тэмүүлж ирсэн бөгөөд харьцангуй залуу сургуулийн хувьд багш оюутан нэгэн гэр бүл болж, Ённам мужид төгсөгчдийн ажилд оролтын хувиар 1-т жагсах хүртлээ хөгжиж ирсэн бөгөөд 2008 онд 30 жилийн ойгоороо IUK Vision 2020”-ыг тунхаглаж 2020 онд дэлхийд нэр цуутай их сургууль болон хөгжих гараагаа тавьсан юм. Тус сургууль нь 1978 онд байгуулагдсан бөгөөд солонгос улсдаа томоохонд тооцогдох хувийн их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 8 улсын 17 их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай ажилладаг. 6-н дээд сургуулийн 6-н факультет, 16-н тэнхимд элсэлт авч байна. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Солонгосын Олон Улсын Их Сургууль болон хөгжихийн төлөө “Амьдралын чадавхыг дээшлүүлсэн их сургууль” 21-р зуунд зүүн хойд азийг тэргүүлсэн “Олон улын хэмжээний их сургууль” болон хөгжиж, орон нутгийн аж үйлдвэрүүдтэй нягт холбоотой ажилласанаар “Орон нутгийн аж үйлдвэрийг чиглүүлдэг их сургууль” болохын төлөө зорилт тавин ажиллаж үүний төлөө 5-н төрлийн гүйцэтгэлийн стратеги боловсруулан ажиллаж байна.

 

Солонгос Олон Улсын Их Сургуулын өөр хоёр бахархал нь 2 төрлийн оюутны байр юм. Оюутны 1-р байр нь хотын төвд байрладаг зочид буудлын өрөөтэй ижил тохижилттой бөгөөд суралцахаас гадна хичээлийн бус цагаар ажил эрхлэх боломжтой.Оюутны 2-р байр нь сургуулийн цогцолборт байрладаг бөгөөд уншлагын танхим нь 24 цагийн турш нээлттэй зэрэг оюутны суралцах орчинг бүрэн бүрдүүлсэн. Мөн мэргэжлийн үнэмлэх олж авах, цагийн ажилд зуучлах зэргээр оюутнуудад зориулсан олон үйл ажиллаагаа явагддаг.

 

 

 1. БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
Сургуулийн өмнөх насны боловсрол
Бага сургуулийн боловсрол
Тусгай боловсрол
Хүүхдийн тусгай боловсрол
Боловсролын ажилтан

2. НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
Нийгмийн халамж
Цагдаагийн удигдлага
Бизнесийн удирдлага

Татвар
Медиа сурталчилгаа
Эмнэлгийн зохион байгуулалт
Солонгос хэл, уран зохиол

3. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУРГУУЛЬ
 Зочид буудал, аялал жуулчлалын менежмент
Аялал жуулчлал, Япон хэл
Аялал
жуулчлал, англи хэл

4.ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГУУЛЬ
Хүнс судлалын шинжлэх ухаан
Эмийн үйлдвэрлэлийн инженер

Физик эмчилгээ
шарлагын эмчилгээ
сувилагч

5. ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ
Механик, авто машины инженер
Гал сөнөөгч
Компьютерийн инженер
Усан онгоцны инженер

Цахилгааны инженер
интерьер дизайн

6. УРЛАГ, СПОРТЫН СУРГУУЛЬ
Гоо сайхан
Нийтийн биеийн тамир
Үйлдвэрлэлийн дизайн
Хөгжим

 

 

Солонгосын Техник, Технологийн Их Сургууль

Солонгосын Техник, Технологийн Их Сургууль нь нэгдсэн бүтэцтэй байж, аж ахуйн нэгж, байгууллагын хүсч буй сургалт болон бүтээлч, нэгдмэл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажлын байранд бүрэн тохирох брэндийг бүтээж буй сургууль юм. 

Тус сургууль нь аж ахуйн нэгж, байгууллагын технологийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, аж үйлдвэрлэлийн салбарт шаардагдаж буй өндөр түвшиний боловсон хүчин бэлтгэн, дотоод гадаадын аж үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулснаар дэлхийн аж үйлдвэрлэлийн технологийн шилдэг сургууль болон хөгжих зорилт тавин ажиллаж байна.
8 жил дарааллан /2002-2009/ “Төгсөгчдийн ажлын байрны хангамжийн хувь”-иар Солонгос улсад тэргүүлсэн. Тухайн их сургуулийн оюутнуудын өрсөлдөх чадварыг илэрхийлж байдаг “ажлын байрны хангамжийн хувь” –ийн үзүүлэлтээр тус сургууль жил бүр дээгүүр бичигддэг. Ялангуяа 2009 онд Боловсрол, Эрдэм шинжилгээ, Технологийн яамнаас гаргасан Солонгос улсын 4 жилийн сургалттай их, дээд сургууль төгсөгчдийн ажлын байрны хангамжийн үзүүлэлтэд 1-р байранд бичигдсэн бөгөөд төгсөгчдийн ажилд орох магадлал бусад сургуулиас харьцангуй өндөр байгаа юм.
Таныг ирээдүйг баталгаажуулах Техник, Технологийн Их Сургуульд элсэн орвол та ч гэсэн жинхэнэ брэнд боловсон хүчин болж чадна.

Тус сургууль нь гадаадын суралцагчдад зориулан хэлний бэлтгэлийн хөтөлбөрөө мэргэжлийн ангийн хичээлийн агуулгатай уялдуулан зохион байгуулдаг бөгөөд жил бүр олон арван оюутан хэлний бэлтгэлээс тухайн сургуульд болон бусад сургуульд элсэн орж амжилттай суралцан төгсөж байна.
Манай сургууль өөр ямар ч сургуулийн хичээлийн програмд байдаггүй мэргэжлийн ангиудаас гадна онол, практик, судалгаа хослуулан нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргадагаараа онцлогтой.


 

 

 

 Солонгосын Техник, технологийн Их Сургуулийн
Баклаврын боловсролын сургууль

Механик инженер

Тус тэнхим нь 21-р зууны хурдацтай өөрчлөгдөж буй дэвшилтэт аж үйлдвэрлэлийг удирдан чиглүүлэх механик инженерийн салбарыг нарийн мэргэжлийн боловсон хүчнээр хангахын тулд аж үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй инженерүүдэд төрөл бүрийн нарийн мэргэжлийн боловсруулах механизм, дулаан дамжуулах технологи зэрэг аж үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн бүтцийг заан сургах бөгөөд технологийн салбарыг чадваржуулахын төлөө ажиллаж байна.

Маханик дизайн

Тус тэнхим нь механикийн салбарын мэдлэг дээр үндэслэн механик (тоног төхөөрөмж) – электроникийн салбарын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн системчлэлийн зураг төсөл, автомат тохируулагч бүхий үйлдвэрлэлийн систем бий болгохын тулд хамгийн сүүлийн үеийн онол, зураг төслийн аргын дагуу боловсрол олгож, судалгаа хийн аж үйлдвэрт шинэ технологи нэвтрүүлж чадах бүтээлч судалгааны өндөр чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийг зорьж байна.

Мекатроникс инженер

Тус тэнхим нь 21-р зууны мэдлэг дээр суурилсан аж үйлдвэрлэлийн нийгмийг чиглүүлэх мекатроникс системийг хэрэгжүүлж бүтээлч боловсон хүчин бэлтгэх зорилготой. Үүний тулд тоног төхөөрөмж, цахилгаан электроник, хэмжил зүй, үйлдвэрлэл болон мэдээлэл боловсруулах зэрэг үндсэн мэдлэг эзэмшиж, схем хавтан болон түүний хэмжил зүй, системчлэлийн сүлжээний бодит судалгаа хийн практикт шинэ технологи бүтээх, судлах ажлыг бие даан төлөвлөх, хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлнэ.

Электроникийн инженер


 

Saint Paul American School

Бээжингийн Сэйнт Паул Америк сургууль

Герман улсын Бүдольсдроф мужийн дунд сургуультай байгалийн ухааны чиглэлээр хамтран ажиллаж эхэллээ.   БНСУ-ын Сөүл хотын Сонхуа олон улсын дунд сургууль-тай хамтын ажиллагаагаа эхэллээ.

Уншсан: 646

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 34.230.84.215
2019-03-26-ний өдрөөс хойш.
  • 2 Онлайн
  • 35 Өнөөдөр
  • 261 Өчигдөр
  • 692 Долоо хоногт
  • 5470 Сүүлийн сард
  • 503375 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn