Захирлын мэндчилгээ

16 September

Захирлын мэндчилгээ

Нийтлэсэн 

Цаг үргэлж инээд хөөр баяслаар цалгин байдаг хүүхэд багачууддаа болон үр хүүхдийнхээ оюуны хөрөнгө оруулалтын төлөө сэтгэл зүтгэлээ зориулан яваа та бүхэнд энэ өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлье.
Та бүхний итгэл, дэмжлэг, хамтын ажиллагааны хүчинд өнөөдөр тус сургууль маань өөрийн хичээлийн байр, сургалт хүмүүжлийн цогц хөтөлбөртэй болж, мэдээлэл зүйн сүүлийн үеийн ололт амжилтуудыг сургалтандаа ашиглаж, улс хотынхоо хэмжээнд сургалтынхаа төвшин чанараар тэргүүлэх сургуулиудын хэмжээнд хүрчээ.
Энэ бүхэн бидний зогсох газар, тайвшрах, алгаруулах хэмжээ төвшин биш зөвхөн ажил амжилтын маань эхлэл гэж ойлгож байна. Бид сурч хөдөлмөрлөхийн төлөө эрмэлзлэлтэй хичээмтгий зан чанарыг эзэмшсэн, аливаа зүйлийг цагт нь хийж амжуулдаг хэвшилтэй, инээмсэглэл дүүрэн харьцаатай, өдөр бүр шинэлэг уур амьсгалаар дүүрэн байж чадваас оюун ухааныг дээдэлсэн энэ нийгэмд бид оршин тогнохын баталгаа болж чадна. Энэ л зорилгын төлөө манай хамт олон нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж байна.
Та бүхний сонголт нь Гэгээрэлд хүрэх зам Оюунлаг бүрэн дунд сургууль байх болно гэдэгт бид итгэж байна. Манай вэб сайтаар зочилсон та бүхэндээ , цаг үргэлж инээд хөөрөөр бялхаж, сурсан мэдсэн, хийсэн, бүтээснээрээ бахархаж явахын ерөөлийг чин сэтгэлээсээ хүргэж байна.

 

Оюунлаг сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан   

Уншсан: 958

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 34.230.84.215
2019-03-26-ний өдрөөс хойш.
  • 2 Онлайн
  • 35 Өнөөдөр
  • 261 Өчигдөр
  • 692 Долоо хоногт
  • 5470 Сүүлийн сард
  • 503375 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn