Сургуулийн лого нь куб дүрс дээр гурван талаас нь ижил хэмжээст цэнхэр,шар , ногоон өнгийн куб дүрсүүд ирж нийлэн эв нэгдлийн илэрхийлэл болж улмаар дэлгэсэн номын гурвалсан дүрслэлийг үзүүлнэ.
Энэхүү цогц нь “ОЮУНЛАГ МЭДЛЭГ БОЛОСРОЛ-ОЮУНЛАГ ХАРИЛЦАА ЁС ЗҮЙ-ОЮУНЛАГ БҮТЭЭЛЧ ХҮЧ”-ний илэрхийлэл юм.
Хязгааргүй эрх чөлөөний билэгдэл болсон цэнхэр өнгийн дэвсгэр урагш тэмүүлсэн шувууны /үзэг/дүрслэл дээр сургуулийн үндсэн лого байршиж түүний дэргэд “Oyunlag school” гэсэн бичээс байрлана.
Бага анги
Дунд анги
Ахлах анги
Цоглог жавхаалаг,эрч хүчтэй байхын билэгдэл агуулсан улаан хүрэн өнгө нь сурагчийн дүрэмт хувцасны үндсэн өнгө байна.
Эрэгтэй сурагчид лого, оюунлаг гэсэн бичээстэй саравчтай малгай, цагаан цамц нарийн хар өнгийн зангиа улаан хүрэн өнгийн желитка, хар өмд өмсөнө.
Охидууд нь лого, оюунлаг гэсэн бичээс бүхий саравчтай малгай,цагаан цамц, нарийн хар өнгийн зангиа,энгэр нь дөрвөлжин хээтэй, улаан хүрэн өнгийн желитка, мөн өнгийн складтай юбка өмсөнө.
Төгсөлтийн ёслолын хувцас нь дараах загвартай байна. Сурагчдын дүрэмт хувцсыг “Төмөр Трейд ХХК” оёдлын үйлдвэр нь тус сургуультай байгуулсан гэрээнийхээ дагуу сурагч бүрийн биеийн хэмжээг авч захиалгаар оёж нийлүүлнэ.
Хаяг:Сүхбаатар дүүрэг, Спортын төв ордны зүүн хойно байрлах Төмөр Трейд ХХК. Утас:88115723, 88816969, 11-323005