Төгсөгчдийн холбоо

27 February

"ОЮУНЛАГ ЦОГЦОЛБОР" БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нийтлэсэн 

  Оюунлаг цогцолбор”бүрэн дунд сургуулийн

Удирдах зөвлөлийн хурлын 

2015 оны 02 сарын 25-ны өдрийн 01 тоот 

тогтоолоор батлав

 

"ОЮУНЛАГ ЦОГЦОЛБОР" БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

 Тус холбооны эрхэм зорилго нь Оюунлаг цогцолбор бүрэн дунд сургуулийн төгсөгчдийн дотно. нөхөрсөг, ажил хэрэгч хэлхээ холбоогүүсгэн бэхжүүлэх үндсэн дээр гишүүдийн идэвхи санаачлагыг өрнүүлж нийгмийн олон талт хамтын ажиллагааг хегжүүлэх үйлст бодитой хувь нэмэр оруулах явдал болно.

2.  Холбоо нь Монгол Улсын Үндсэн Хууль болон Төрийн бус Байгууллагын тухай хууль. бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна Холбооныүйл ажиллагаа нь ил тод байх ба уйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь гишүүдэд нээлттэй байна.

3.  Холбоо нь өөрийн бэлгэдэл. тэмдэпгэй байх ба албан бичгийн хэвлэмэл хуудас. тамга тэмдэгтэй байж болно.

4.  Холбоо нь банкинд харилцах болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад данстай байна.

Хоёр.Үйл ажиллагааны чиглэл

Тус холбоо нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна. Үүнд:

1.  Төгсөгчдийн нөхөрлөл, хамтын ажиллагааг өргөжүүлэх

2.  Төрөлх сургуультайгаа ажил хэргийнболон хувийн байнгын холбоотой байх

3.  Сургуулийнхаа сурагч дүү нарынхаа сурлага авьяас хөдөлмөрийг нь дэмжих зорилгоор төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг олгох ажлыг жил бүрийн 5-р сард зохион байгуулах

Гурав. Гишүүнчлэл

1.  Оюунлаг сургуулийн үе үеийн төгсөгчид болон тус сургуульд сурч байсан суралцагсад гишүүнчлэлд хамаарагдана.

2.  Гишүүд нь Холбооноос зохион байгуулж буй бүх төрлийн арга хэмжээнд оролцож, холбооны удирдах зөвлөлийг сонгох, сонгогдох эрхтэй.

3.  Гишүүд нь Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэгүзүүлэх зорилгоор зохих хэмжээний хандив өгөх, үйл ажиллагаанд нь биечлэн, идэвхтэй оролцох эрх нээлттэй байна.

4.  Гишүүн нь бүх гишүүдийн хурлын шийдвэрт нэг саналын эрхтэй байна.

Дөрөв. Холбооны удирлагын бүтэц

1.  Холбооны удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна.

2.  Удирдах Зөвлел нь 9-оос доошгүй гишүунтэй байна.

3.   Удирдах Зөвлөлийг 2 жилийн хугацаатайгаар сонгоно.

4.   Холбооны Тэргүүн нь тус холбоог гадаад. дотоодод телөөлөх. удирдах зөвлелийг даргалах, удирдах зөвлөлөөс олгосон эрх хэм хэмжээний хүрээнд өмч хөрөнгийг захиран зарцуулах зэрэг бүрэн эрхтэй байх бөгөөд холбооны үйл ажиллагааг ерөнхийд нь удирдана.

5.   Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй байгууллага, хувь хүнийг холбооны хүндэт гишүүнээр элсүүлэн авахыг удирдах зөвлелийн хурлаас шийдвэрлэнэ.

Уншсан: 852

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 34.226.234.20
2019-09-10-ний өдрөөс хойш.
  • 1 Онлайн
  • 31 Өнөөдөр
  • 466 Өчигдөр
  • 31 Долоо хоногт
  • 23703 Сүүлийн сард
  • 545686 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn