Цаг үе, мэдээ мэдээлэл

26 December

“ЭРДМИЙН БАЯР” САЙХАН БОЛЛОО.

Нийтлэсэн 

“ЭРДМИЙН БАЯР” САЙХАН БОЛЛОО.

Эрдмийн хишгээ харамгүй хайрласан багш нарын

Энхрий үрсээ урамшуулан дэмжсэн ээж аавуудын

Эрдэм номдоо шамдан суралцсан шавь нарын

Эгнэгт дурсах “Үсэглэлийн баяр” үнэхээр сайхан боллоо.

Аав ээжийнхээ өврөөс салаагүй шахам зургаан настнууд цэцэрлэгийн тоглоомоо санан санан сурагч болж байсан цаг саяхан мэт. Харин тэд өнөөдөр ангидаа, сургуульдаа, найзууддаа, багшдаа үнэхээр дасчээ. Энэ өдөр тэд маань уншиж, бичиж, бодож, зурж, дуулж, хөгжимдөж сурснаа аав ээж, ах эгч, эмээ өвөө, ачит багш, найзууддаа танилцууллаа. Эзэмшсэн мэдлэг, ур яадвар, хүмүүжил төлөвшлөөрөө хамт олноо манлайлж, үлгэрлэж байгаа I-V ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль, VI-IX ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-мөнгөн медаль, X-XII ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-алтан медалиар шагнаж урамшуулах журам гарчээ. Анхны медаль хүртсэн бяцхан сурагчдадаа сурлагын өрнүүн их амжилт хүсье. Цаашид олон сурагч “ОЮУНЛАГ” сургуулийн нэрэмжит медалийн эзэн болохын ерөөл тавья.


Энэ арга хэмжээний хүрээнд 1-р ангийн анги удирдсан багш нар хүүхэд нэг бүрээр “Бүтээлийн үзэсгэлэн”-г гаргалаа. Эх хэлээрээ уншиж, бичиж, зурж сурсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчид маань “Миний хүү , охин үнэхээрийн их зүйл сурчээ гэсэн урмын үгээр мялаалгаж байлаа. Уг үзэсгэлэнг та бүхэндээ танилцуулж байна.

 

Мөн зургийн багш Б.Сандуй маань өнгө будаг, зохиомжийн гайхамшгийг илэрхийлсэн 126 сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан нь энэ баярын бас нэгэн бахархам, дурсгалт мөч байлаа. Хүүхдийн дотоод ертөнцийг ийнхүү амилуулж, илэрхийлж буйд эцэг эх, өвөө эмээ, ах эгч баярласан талархсанаа илэрхийллээ. 

 

2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД”

 

Цаг хугацаа улиран одсон ч

Цагаан толгойн үсэглэлийн баяр

Сайхан дурсамжаар дүүрэн бялхаж

Санаа сэтгэлд тодхон үлджээ.

Үсэг нүдэлж таньсны баяр

Үнэхээр гайхалтай “Үсэглэлийн баяр” байлаа.

 

Барагдашгүй эрдмийн сурах түлхүүрийг

Балчирхан бидэндээ заан сургасан

Ачит багшдаа маш их баярлалаа.


 

Уншсан: 90

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 34.230.84.215
2019-03-26-ний өдрөөс хойш.
  • 2 Онлайн
  • 35 Өнөөдөр
  • 261 Өчигдөр
  • 692 Долоо хоногт
  • 5470 Сүүлийн сард
  • 503375 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn