Цаг үе, мэдээ мэдээлэл

11 February

“ЭЭЖИЙН САЙН ХҮҮ” нэрэмжит тэтгэлгээр шагнагдлаа

Нийтлэсэн 

“ЭЭЖИЙН САЙН ХҮҮ” нэрэмжит тэтгэлгээр шагнагдлаа

Өвөрмонголын “Үндэсний их сургууль”-ийн хүндэт профессор, Хэл Шинжлэлийн Ухааны доктор, Р.Чойном судлаач Солонгод Лосолын Хасбаатар нь “ЭЭЖИЙН САЙН ХҮҮ” нэрэмжит тэтгэлгийг “Оюунлаг” сургуулийн эрдэм мэдлэг, хүмүүжил төлөвшлөөрөө бусдыгаа манлайлж, үлгэрлэн суралцаж буй 2в ангийн сурагч Хатанбаатар овогтой Хүдэрбаатар, шатрын спортоор тив дэлхий, олон улсын чанартай уралдаан, тэмцээнд  бахдам сайхан амжилтыг үзүүлсэн 9б ангийн сурагч Нанжид овогтой Цогзолмаа, улс болон олон улсын чанартай бүжгийн тэмцээнд гаргасан их амжилтыг үнэлэн  12а ангийн сурагч Төгсмандах овогтой Амгаланбаяр нарыг тус тус шалгаруулан диплом, алтан медаль, цом, мөнгөн тэтгэлгийг тус бүр олголоо.

Сургалтын мөнгөн тэтгэлгийг хүртсэн сурагчдадаа баяр хүргэхийн зэрэгцээ Монгол хүүхдийн сурах их үйлс, амжилт бүтээлийг дэмжин тэтгэлэг олгож байгаа Хэл Шинжлэлийн Ухааны доктор Солонгод Лосолын Хасбаатар багшдаа болон гэр бүлд  нь баярласан талархсанаа илэрхийлье. Цаашдын эрдэм шинжилгээний их бүтээл туурвилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

Уншсан: 84

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 34.230.84.215
2019-03-26-ний өдрөөс хойш.
  • 2 Онлайн
  • 36 Өнөөдөр
  • 261 Өчигдөр
  • 693 Долоо хоногт
  • 5471 Сүүлийн сард
  • 503376 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn