Цаг үе, мэдээ мэдээлэл

04 April

ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРЫН “ГАР БӨМБӨГ”ИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Нийтлэсэн 

ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРЫН “ГАР БӨМБӨГ”ИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЛОО

ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРЫН “ГАР БӨМБӨГ”ИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО. Анги удирсан багш, эцэг эх, сургуулийн хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилго дор жил бүр уламжлал болгон зохион явуулдаг эцэг эх, багш нарын “Гар бөмбөг”-ийн нөхөрсөг тэмцээн 2019.03.30-2019.03.31-ний өдрүүдэд I-XII ангийн 36 багийн 260 орчим тамирчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хүүхдийнхээ төлөө нэг баг хамт олон болж, ойлголцож, хамтарч, нэгдэн нягтарч хөгжөөн дэмжигчдийн нижигнэсэн алга ташилт дор хурд хүч, авхаалж самбаагаа сорин хоёр өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.


36 багийн 260 орчим тамирчид өрсөлдсөнөөс нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдэж, тоглолтын техник ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олон болон шилдэг тоглогчдыг танилцуулж байна.

М.Баярт ахлагчтай 3в анги: Тэргүүн байр, шилжин явах цом

Г.Санчир ахлагчтай 1а анги: Дэд байр, шилжин явах цом

А.Нямдаваа ахлагчтай 3а анги: Гутгаар байр, шилжин явах цом

 

Шилдэг эмэгтэй тоглогчоор 3в ангийн сурагч Билгүүний ээж Дэлгэрэх 

Шилдэг эрэгтэй тоглогчоор 1а ангийн сурагч Баярбаатарын аав Эрхэмбаяр нар тус тус шалгарлаа.

Цаг зав гарган хүрэлцэн ирсэн эцэг эх та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье.

Мөн Б.Ариунзул багштай 3в ангийн эцэг эх 3 ширхэг сагсан бөмбөг, 3 ширхэг волейболын бөмбөг, 3 ширхэг хөлбөмбөгийг сургуульд өгөв. Сургах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан та нартаа маш их баярлалаа.

Уншсан: 54

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 34.230.84.215
2019-03-26-ний өдрөөс хойш.
  • 1 Онлайн
  • 36 Өнөөдөр
  • 261 Өчигдөр
  • 693 Долоо хоногт
  • 5471 Сүүлийн сард
  • 503376 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn