Цаг үе, мэдээ мэдээлэл

11 April

Э.ЗОЛ-УЧРАЛ МААНЬ АЗИ ТИВЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

Нийтлэсэн 

Э.ЗОЛ-УЧРАЛ МААНЬ АЗИ ТИВЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

2019.03.05-ны өдөр "Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д “Тэргүүн байр” эзэлж, тэмцээнд оролцох эрхээ авч аав ээж, ачит багш нар, ангийн найзуудаа баярлуулж байсан билээ.

2019.04.01-2019.04.10-ны өдрүүдэд Шри-Ланка улсад зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын “АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ” тэмцээний БЛИЦ төрөлд 8 насны охидын ангилалд манай сургуулийн 2а ангийн сурагч Э.Зол-Учрал маань “Мөнгөн медаль” хүртсэн бахдам сайхан амжилтыг гаргаж, улс болон сургуулийнхаа нэрийг хилийн чанадад дуурсгалаа.

Тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухааны оргил болох шатрын спортоор хичээллэж, оролцсон тэмцээнүүддээ амжилт гарган биднийхээ итгэл найдвар, хайр хүндэтгэлийн илэрхийлэл болсон Э.Зол-Учралдаа болон гэр бүл, шатрын багш нарт аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ОЮУН УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Уншсан: 31

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 34.230.84.215
2019-03-26-ний өдрөөс хойш.
  • 2 Онлайн
  • 35 Өнөөдөр
  • 261 Өчигдөр
  • 692 Долоо хоногт
  • 5470 Сүүлийн сард
  • 503375 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn