Цаг үе, мэдээ мэдээлэл

14 May

“SPRING CLEANING”-2019

Нийтлэсэн 

“SPRING CLEANING”-2019

“Оюунлаг” сургуулийн Сурагчдын зөвлөл, Карьер хөгжлийн төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохиогддог “Хаврын Цэвэрлэгээ”-2019 үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь ажил хөдөлмөрийн үр шимийг мэдрэх, бусдын хийсэн бүтээсэн зүйлийг хүндэтгэхэд эерэг нөлөө үзүүлэх юм. VI-IX ангийн сурагчид АУБ нарын хамт 2019.05.03 буюу өнөөдөр баасан гарагийн хичээлийн 8,9-р цаг дээр сургуулийнхаа доторх орчныг цэвэрлэж цэмбийлгэлээ. Харин X-XII ангийн сурагчид болон эрэгтэй багш нар сургуулийнхаа гадна орчинг цэвэрлэсэн юм. “Олны хүч, Оломгүй далай” гэдэгчлэн хүүхэд бүр энэ өдөр идэвх санаачилгатай оролцож, сургуулийн гадна орчинг цэвэрхэн цэгцтэй, хоггүй орчныг үүсгэж чадсан билээ.  Мөн сургуулийнхаа цэвэр цэмцгэр, эрүүл орчинг өдөр бүр бүрдүүлж байдаг үйлчилгээний ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг өглөө. “SPRING CLEANING”-2019 бүтээлч үйл ажиллагаагаар сурагчид бусдын хийж бүтээсэн, цэвэрлэсэн бүхнийг хүндэтгэх, ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож ухаарсан нь дамжиггүй ээ.

Энэ сайхан үйл ажиллагааг санаачилсан Сурагчдын зөвлөл, Карьер хөгжлийн төв болон сурагчдадаа баярлалаа.

               

        ЦЭВЭР ЦЭМЦГЭР ОРЧИН БИД БҮХНИЙ АМЖИЛТЫН ҮНДЭС

 

Уншсан: 102

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 34.239.158.107
2019-03-26-ний өдрөөс хойш.
  • 3 Онлайн
  • 10 Өнөөдөр
  • 131 Өчигдөр
  • 2397 Долоо хоногт
  • 3338 Сүүлийн сард
  • 521125 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn