Цаг үе, мэдээ мэдээлэл

05 June

"УЛСЫН ФИЗИКИЙН БАГИЙН ОЛИМПИАДАД БАГААРАА ТҮРҮҮЛЛЭЭ."

Нийтлэсэн 

"УЛСЫН ФИЗИКИЙН БАГИЙН ОЛИМПИАДАД БАГААРАА ТҮРҮҮЛЛЭЭ."

Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монголын Физикийн багш нарын Бозон холбоо, Физик – Байгалийн Ухааны Боловсролын төвөөс хамтран “Бүх нийтийн “ФИЗИК” боловсролыг дэмжих зорилгоор улс эх орон даяар зохион байгуулагддаг “Физикийн багийн олимпиад”-2019 олимпиад зохион байгуулагдаж дүн нь гарлаа. Уг олимпиадад нийслэл, хөдөө орон нутгийн VI ангийн ангилалд 60 багийн 1200 сурагч, VII ангийн ангилалд 55 багийн 1100 сурагч, VIII ангийн ангилалд 48 багийн 960 сурагч, IX ангийн ангилалд 40 багийн 800 сурагч өөрийн мэдлэг, чадвараа сорин оролцлоо. Шалгаруулалтад ирсэн даалгавруудын онцлог нь физикийн үндсэн ба гүнзгийрүүлсэн хөтөлбөрийн хүрээнд сурагчдын эзэмшсэн мэдлэг чадварын түвшинг тогтоох улмаар сорил туршилт дээр тулгуурлан дүн шинжилгээ хийж асуултад хариулах, хийсвэр сэтгэлгээг шалгаж, төсөөллөх чадварыг нэмэгдүүлсэн олон даалгаврууд байлаа. Энэхүү олимпиадад “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн сурагчид амжилттай сайхан оролцлоо. 


VI ангийн ангилалд: 1-р баг “Алтан медаль”


VI ангийн ангилалд: 2-р баг “Мөнгөн медаль”


VII ангийн ангилалд “Мөнгөн медаль”


VIII ангийн ангилалд “Хүрэл медаль”

 


IX ангийн ангилалд “Мөнгөн медаль”


 

Монгол улсын хэмжээнд явагдсан “Аварга баг”-ийг шалгаруулах физикийн багийн олимпиадад өөрсдийн шавь нараа амжилттай бэлтгэж өндөр амжилт гаргасан физикийн багш нартаа болон амжилт гаргасан сурагчдадаа халуун баяр хүргэе.
ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Уншсан: 107

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 34.239.158.107
2019-03-26-ний өдрөөс хойш.
  • 2 Онлайн
  • 8 Өнөөдөр
  • 131 Өчигдөр
  • 2395 Долоо хоногт
  • 3336 Сүүлийн сард
  • 521123 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn