Цаг үе, мэдээ мэдээлэл

06 September

“СПОРТЫН БАГА НААДАМ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Нийтлэсэн 

 

      “Оюунлаг” сургуулийн спортын бага наадам “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн хөлбөмбөгийн ногоон талбайд 2019 оны 09 сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сурагчдын бие бялдрын өв тэгш хөгжлийг дэмжих, тэдний спортоор хичээллэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилготой уламжлалт олон төрөлт тэмцээнд I-XI ангийн 1000 гаруй сурагчид 8 багц медалийн төлөө багш нар, эцэг эх, найз нөхдийнхөө уухайн түрэлгэн дор нэгдэн нягтарч, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, эв нэгдэл, хамтын хүчээ үзүүллээ.
     Энэ хичээлийн жилийн “Спортын бага наадам”-ын онцлог нь сургуулийн захиргаа тэмцээндээ зориулж, медаль захиалгаар хийлгэн анги хамт олон, сурагчдаа урамшуулсан явдал байлаа.
Бага, дунд, ахлах ангийн 5 төрөлт тэмцээнийг амжилттай зохион, чин шударгаар шүүн явуулсан “Оюунлаг” сургуулийн чадварлаг, дайчин, хөдөлмөрч, бүтээлч багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

                                        Тэмцээний дүн

 

 

 

Уншсан: 91

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 34.226.234.20
2019-09-10-ний өдрөөс хойш.
  • 1 Онлайн
  • 29 Өнөөдөр
  • 466 Өчигдөр
  • 29 Долоо хоногт
  • 23701 Сүүлийн сард
  • 545684 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn