Цаг үе, мэдээ мэдээлэл

04 October

Сурагчийн нэг өдөр

Нийтлэсэн 

Дэлхийн  багш нарын баярын 25 дахь өдөр, Монголын багш нарын 53 дахь өдрийн баярыг тохиолдуулан “Оюунлаг” сургуулийн СӨУЗ-ийн чиглүүлэгч багш нар болон гишүүдийн зохион явуулсан “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээ амжилттай боллоо. Энэхүү үйл ажиллагаа нь багш шавийн барилдлагыг  бататгах, багшийн мэргэжлийн нөр их хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой байлаа.

Энэ өдөр I-IX ангийн сурагчид маань ачит багш нартаа талархсан сэтгэлээ илэрхийлж, авьяас чадвар, хүсэл сонирхлынхоо дагуу сонгогдсон  X, XI ангийн сурагчид бага, дунд ангийн нийт 30 бүлэгт хичээл зааж, мэдлэг оюунаа харамгүй хуваалцлаа.

Сургуулийн үүдээр орж ирэхээс эхлээд бусадтай мэндлэх, хүндэтгэлтэй харьцах, анги танхимдаа агаар оруулах, сурагчдаа хүлээж авах, завсарлагааны үеэр дэг журамтай  байлгах, үдийн хоолонд оруулах, анги танхимдаа тав тухтай орчинг бүрдүүлэх, хичээлийн үндсэн цаг дууссаны дараа давтлага, сонгон дугуйланд хамруулах, дэвтэр засах, түүнчлэн сургалт хүмүүжлийн ажил тарах явцад анги удирдсан багш нар анхаарал хандуулах зэрэг багшийн ажлын нэг өдрийн сэтгэл, зүтгэл шаардсан нөр их хөдөлмөр юм гэдгийг сурагчид  өөрийн биеэр хийж үзсэн нь хамгийн онцлууштай байлаа.

Эрдмийн их өргөөнд энхрий бяцхан шавь нарын маань инээд хөөр бялхаж,  ачит багш нарын маань талархсан сэтгэлийн үгс ундарч ирэх жилийг тэсэн ядан хүлээсэн, эрдмийн богц дүүрэн, сэтгэлийн олз арвин, өгөөжтэй сайхан энэ өдрийн эзэд нь байсан оюунлаг сурагчдадаа эрдмийн их үйлсэд нь амжилтыг хүсэн ерөөе. 

САЙН БАГШИЙН ГАР ДЭЭР МАРГААШИЙН НАР МАНДДАГ.

 

Уншсан: 72

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 3.209.80.87
2019-09-10-ний өдрөөс хойш.
  • 2 Онлайн
  • 12 Өнөөдөр
  • 570 Өчигдөр
  • 1079 Долоо хоногт
  • 9419 Сүүлийн сард
  • 561259 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn