Цаг үе, мэдээ мэдээлэл

21 October

ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРЫН “ГАР БӨМБӨГ”-ИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Нийтлэсэн 

    Анги удирдсан багш, эцэг эх, сургуулийн хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилго дор жил бүр уламжлал болгон зохион явуулдаг эцэг эх, багш нарын “Гар бөмбөг”-ийн нөхөрсөг тэмцээн 2019.10.19-2019.10.20-ны өдрүүдэд багш нарын баг болон I-XI ангийн 38 багийн 380 орчим тамирчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
    Хүүхдийнхээ төлөө нэг баг хамт олон болж, ойлголцож, хамтарч, нэгдэн нягтарч хөгжөөн дэмжигчдийн нижигнэсэн алга ташилт, уухайн түрлэг дор хурд хүч, авхаалж самбаагаа сорин хоёр өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
    38 багийн 380 орчим тамирчид өрсөлдсөнөөс нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдэж, тоглолтын техник ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олон болон шилдэг тоглогчдыг танилцуулж байна.
  

              Б.Эрдэнэтулга  ахлагчтай 3а анги: “Тэргүүн байр”, шилжин явах цом

                     Г.Гантулга ахлагчтай 6в анги: “Дэд байр”, шилжин явах цом

 

                  Б.Содбилэг ахлагчтай 2г анги: “Гутгаар байр”, шилжин явах цом

              Шилдэг эмэгтэй тоглогчоор 2г ангийн сурагч Чингүүний ээж Мөнхтуяа


    Шилдэг эрэгтэй тоглогчоор 3а ангийн сурагч Сэлэнгээгийн аав Б.Эрдэнэтулга

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Анги хамт олноо удирдан чиглүүлсэн багш нар, биеийн тамирын багш нартаа болон цаг зав гарган хүрэлцэн ирсэн эцэг эх та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье.

 

Уншсан: 75

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 35.172.195.49
2019-09-10-ний өдрөөс хойш.
  • 3 Онлайн
  • 203 Өнөөдөр
  • 560 Өчигдөр
  • 1828 Долоо хоногт
  • 7754 Сүүлийн сард
  • 570713 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn