Цаг үе, мэдээ мэдээлэл

24 October

БАТИДА ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД МАНАЙ СУРГУУЛЬД...

Нийтлэсэн 

       “Батида” театр нь Данийн Вант Улсын маш өвөрмөц, хөгжимлөг театр бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн манай сургуультай хамтран ажиллаж буй “Creative Bamboo” байгууллага болон гүйцэтгэх захирал Б.Уянзоригийн урилгаар өнөөдөр буюу 2019 оны 10 сарын 24-ний өдөр II  ангийн 120 гаруй сурагчдад “The smallest story in the world”, “Spaghetti”, “Solo for two”  сонирхолтой жүжгүүдийг тоглолоо.

           “Батида” театрын жүжиг бүр нь амьд хөгжимтэй. Театрын жүжигчид нь мэргэжлийн хөгжимчид гэдгээрээ бусдаас ялгагдах хамгийн том давуу тал юм. Зөвхөн улсдаа төдийгүй олон улсын 46 орноор уригдан тоглож, жүжиг бүр нь өөрийн гэсэн хэв маяг, илэрхийлэл, зохиомж, жүжгийн онцлогоо хадгалж чаддаг дэлхийд танигдсан театрыг урьсанд туйлын их баяртай байна.

      Бидний сурч боловсрох, танин мэдэх, хийж бүтээх бүхий л хөгжих боломжийг гайхалтайгаар бүрдүүлж байдаг сургуулийн удирдлагууддаа баярласан талархсанаа илэрхийлье.

Уншсан: 96

ВЭБ СТАТИСТИК

Таны IP хаяг: 35.172.195.49
2019-09-10-ний өдрөөс хойш.
  • 4 Онлайн
  • 229 Өнөөдөр
  • 560 Өчигдөр
  • 1854 Долоо хоногт
  • 7780 Сүүлийн сард
  • 570739 Нийт хандалт

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ХАЯГ БАЙРШИЛ

МАНАЙ ХАЯГ

Оюунлаг бүрэн дунд сургууль.

Монгол улс, Улаанбаатар хот, БЗДүүрэг
18-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр

Ажлын утас: +(976) 7575 5050

Гар утас: +(976) 8811 3096

Гар утас: +(976) 8811 3097

Мэйл: info@oyunlag.edu.mn