Энэ хичээлийн жилээс “Oyunlag Literary Magazine” дугуйлан X-XII ангийн 12 сурагчтай хичээллэж эхэллээ. Дугуйлангийн сурагчид Visual, Fiction, Non-Fiction гэсэн 3 багт хуваагдан, хөтөлбөр, төлөвлөгөөний дор бүтээлчээр ажилласан. Редактор нь сурагчдын бүтээлчээр бичсэн богино өгүүллэг, яруу найраг, эсээ, номын тойм, зохиолчдын намтар, ярилцлага, захидал, уран зураг, гэрэл зураг зэргийг хянах үүрэгтэй юм. Сэтгүүлийн дугуйлангын давуу тал нь сурагчид англи, монгол хэлний мэдлэгээ дээшлүүлэх, график хэвлэлийн талаар мэдлэгтэй болохоос гадна багаар ажиллах чадваруудыг хөгжүүлэх зорилготой.
Өөрсдийн бүтээлээ бусадтай, ялангуяа үе тэнгийн найз нөхөдтэйгөө хуваалцаж, нөлөөлөх нь чухал ба манай сэтгүүл нь сургуулийнхаа бахархал болсон багш нарынхаа болон сурагчдын бүтээлээс бүрдсэн утга зохиолын анхны сэтгүүл юм. Сэтгүүлд бүтээлээ ирүүлсэн багш, сурагчдадаа талархан дурсгал болгон гардууллаа. Мөн сэтгүүлийг маань уншихыг хүсвэл OYUNLAG STORE-оос худалдан авах боломжтой. Үйлдвэрийн үнээр буюу 6’800 төгрөгөөр худалдаална.