Scroll Top
science-day-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b1%d0%be%d0%bb%d0%b6-%d3%a9%d0%bd%d0%b4%d3%a9%d1%80%d0%bb%d3%a9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“Science day” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

http://www.oyunlag.edu.mn/wp-content/uploads/2023/05/343797795_253876890430596_4382685870691320652_n.mp4Сурагчдын шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэх, туршилтад тулгуурласан бодит үр дүнг гаргаж, учир шалтгааныг ойлгон онолын үндэстэй тайлбарлаж, цэгцтэй зөв сэтгэж, багаар хамтран ажиллах чадварт суралцах зорилго дор зохион явуулсан “Science day” тэмцээн 6-9-р ангийн сурагчдын дунд 2023.04.27-ы өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн физик, хими, биологи, газар зүй, мэдээллийн технологи гэсэн 5 хичээлд ангийн бүх сурагч бүр тэнцүү хуваагдан хичээл бүрийн 3 дасгал ажил, 1 туршилт, туршилтын үр дүнг тайлбарлаж бичих гэсэн даалгавруудыг гүйцэтгэж өрсөлдөв. Даалгавар бүрт сурагчдын авхаалж самбаа, үүрэг хуваарилалт, бие биеэ дэмжих, багаар хамтран ажиллах чадвар маш сайн байсан бөгөөд ангилал бүрийн тэргүүн байрын өрсөлдөөн 100 оноо дотор шийдэгдэж байсан нь сурагчдын мэдлэг чадвар ижил түвшинд байсныг харуулж байлаа.Ингээд 2022-2023 оны хичээлийн жилийн “Шилдэг шинжлэх ухаанч” ангиудыг танилцуулж байна. 6-р ангийн ангилалд А.Дашжаргал багштай 6г анги “Тэргүүн байр”, шилжин явах цом7-р ангийн ангилалд Ж.Мягмарсүрэн багштай 7б анги “Тэргүүн байр”, шилжин явах цом8-р ангийн ангилалд Б.Энхболор багштай 8г анги “Тэргүүн байр”, шилжин явах цом9-р ангийн ангилалд Г.Дамбарагчаа багштай 9в анги “Тэргүүн байр”, шилжин явах цомын эзнээр тус тус шалгарлаа.Тэмцээнийг өндөр түвшинд зохион явуулсан байгалийн ухааны тэнхимийн багш нартаа, СӨУЗ-ийн багш, сурагчдадаа, анги хамт олноо идэвхтэй, бүтээлчээр оролцуулсан анги удирдсан багш нартаа халуун баяр хүргэе.

Сэтгэгдэл үлдээх