Шатрын аварга баг шалгаруулах тэмцээнээс “ОЮУНЛАГ”-ийнхан мөнгөн медаль хүртлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын нэрэмжит “ ИХ НҮҮДЭЛ” тэмцээнд оролцох эрхийн төлөөх Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 10 сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд дүүргийн төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 20 сургуулийн нийт 500 орчим сурагч багш оролцож багийн дүнгээр Оюунлаг сургуулийн 1-12-р ангийн ангилал бүрд эрэгтэй 12,эмэгтэй 12 сурагч оюун ухаанаа уралдуулж багаараа 2-р байрыг эзэлж мөнгөн медаль хүртлээ. Ингээд нийслэлийн аварга шалгаруулах “ИХ НҮҮДЭЛ” тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох 2 багийн нэгээр шалгарлаа. Шатрын спортын дэд мастер Я.Сүхболд ,шатрын спортын дэд мастер Б.Жавхлан ахлагчтай Оюунлагийн шатрын шигшээ багийн тамирчдадаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье.
Багийн амжилтыг толилуулахад:
8-р ангийн сурагч С.Ган-Эрдэнэ,1-р ангийн сурагч Э.Золбаяр нар нэг ч хожигдолгүйгээр хувийн амжилтаараа тусгай байрын шагнал.
-12-р ангийн сурагч Т.Халиун,8-р ангийн сурагч Ч.Чингүүн,Н.Цогзолмаа,5-р ангийн сурагч Ч.Чинтүшиг,4-р ангийн сурагч А.Эрхэм нар тус бүр 6 хожил.
-7-р ангийн сурагч О.Амаржаргал,3-р ангийн сурагч Э.Гүнбилэг тус бүр 5,5хожил
-11-р ангийн сурагч Б.Зоригт,8-р ангийн сурагч Б.Урангүнж,6-р ангийн сурагч Б.Баттүшиг,2-р ангийн сурагч А.Ану-Үжин нар тус бүр 5 хожил авч багийнхаа амжилтанд голлох нөлөөг үзүүлжээ.
Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээний 2015 оны хүрэл медальт,2016, онуудынмөнгөн медальт,2017 оны алт,мөнгөн медальт, Оюунлаг сургуулийнхаа шигшээ багийн тамирчид та бүхэндээ халуун баяр хүргэе.
“ОЮУНЛАГ”-ийн хүүхдүүд яагаад
шатар сурах хэрэгтэй гэж….
ШАТАР ГЭДЭГ БОЛ ШИЙДЭМГИЙ ЗАН ЧАНАР,ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛ ,СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ,ОЮУН УХААНЫ ЗАДАРГАА ХИЙ ЗЭРЭГ ҮНДСЭН АРГА БАРИЛ ЭЗЭМШИХ ҮНДСЭН ГҮҮР БИЛЭЭ.
Шатар тоглоно гэдэг тухайн хүүхдийн бодол санаагаа төвлөрүүлж хийж буй зүйлийнхээ мөн чанарыг ухаж мэдэх, алдаа онооны утга учрыг тайлах ,асуудалд хандахдаа урьчдчилан бодож байж шийдэхийг эрмэлздэг хүн болгон хүмүүжихэд голлох нөлөөг үзүүлдэг.
Энэ нь ч аргагүй юм хүүхдүүдийг зориудаар бодуулах, ухааруулах ойлгуулах, үүнийг нүүвэл манай талд ашигтай юу, нөгөө талд ашигтай юу гэдгийг хэд хэдэн нүүдлийн дараагийн болох үйлийг урьдчилан тооцох гээд олон талаас нь дүгнэлт хийх зэрэг “Хиймэл оюун ухаан”-ы орчинд сургаж чадваржуулдгаараа онцлогтой.Ирээдүйн зууны мэргэжил бүхэн ийм л чадварыг шаардана.
Оюун бодлоо чилээх нь хүний онцгой нандин чанар ч гэлээ хүүхэд бүрийг зориудын “Хиймэл оюун ухаан”-ы орчинд ажиллуулж сэтгэлийн хаттай, асуудлыг тал бүрээс нь харах, үнэлж цэгнэх тийм л сургалтад зайлшгүй оруулах хэрэгтэй. Хэрэв ийм орчинг зориудаар бүрдүүлж өгөөгүй цагт хүүхдээ ухаалаг оюунлаг болооч гэж хэчнээн шаардаад ямар ахиц дэвшил гарах боломжгүй шүү дээ.
Хүүхдүүд анхнаасаа шатар тоглож эхлэнгүүтээ дуртай байдаггүй яагаад гэвэл хөнгөн чанарын үзэмжийн төдий зүйлээр оролдох нь тэдэнд хялбар байдаг. Тэд чимээгүй сууж бодол оюунаа төвлөрүүлсэн шатар гэдэг тоглоом төдий л ойлгомжтой зүйл байдаггүйд л учир нь оршиж байна.
Иймээс оюун ухаан бодлыг нь хөгжүүлэхийг хүүхдээ ухаалаг хүн болгож хүмүүжүүлэхийг хүсэж л байгаа бол та хүн төрөлхтний өнөө цагийн ололт “ШАТАР” гэдэг эрхэм зүйлтэй учруулах л ёстой.