Scroll Top
%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b4%d1%83%d0%bd%d0%b4-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d1%83%d0%b4%d1%8b%d0%bd-%d0%b0%d0%bd%d1%85%d0%bd%d1%8b-%d0%bc%d0%b8%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

МОНГОЛЫН ДУНД СУРГУУЛИУДЫН АНХНЫ МИНИ ГОЛЬФЫН ТАЛБАЙ АШИГЛАЛТАНД ОРЛОО

Ерөнхий Боловсролын “Оюунлаг дунд сургууль” 2019-2020 оны хичээлийн жилд дунд, ахлах ангийн сурагчдынхаа амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “МИНИ ГОЛЬФ”-ийн талбайг ашиглалтад оруулан сургалтад зориулсан хэрэглэгдэхүүний хамт хүлээлгэн өглөө.

Энэхүү спорт нь Европоос гаралтай хүүхэд залуучууд, насанд хүрэгчдийн эрүүл мэнд, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх соёлын олон сайн талыг агуулсан спорт билээ.

Зөвхөн онцлог сайн талыг нь дурдвал:

  •  Өнөө цагийн асар их мэдээллийн техник технологийн хэрэглээнээс   хүүхдийг богино хугацаанд ч гэсэн холдуулах боломжийг олгоно.
  •  Стресс ядаргааг багасгаж ногоон зүлгэн дээр агаарт тоглоно гэдэг       юугаар   ч сольшгүй үнэтэй эрүүл эм болно.
  •  Тоглох явцдаа тоглолтын нарийн арга ухаан, эв дүй, техникийг сурна  гэдэг хүнд тархи ажиллах боломжийг өгнө.
  •  Найз нөхөдтэйгөө тайван орчинд тоглонгоо халуун дулаан  харилцаа үүсгэн ярилцана гэдэг соёлын том хэрэглээ юм.

Сэтгэгдэл үлдээх