“МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ-МИНИЙ ИРЭЭДҮЙ” УЛСЫН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД….
Хүүхдийн баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Урчуудын Эвлэлийн хороо, “Ирээдүйн Монгол” төрийн бус байгууллагатай хамтран эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмжих, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл, бодол санаачилгыг гар зургийн бүтээлээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилго дор зохион явуулсан “Монголын ирээдүй-Миний ирээдүй” сэдэвт гар зургийн 6-18 хүртэлх насны 1500 гаруй бяцхан зураачид авьяас билиг, ур ухаанаа сорин өрсөлдсөнөөс манай сургуулийн сурагчдын бүтээл “ШИЛДЭГ 100” бүтээлд шалгарчээ.
Зураг дүрслэлийн арга техник, дотоод сэтгэлийнхээ бодол үйлийг хэрхэн мэдэрч, гадагш нь гаргаж, дүрслэх нарийн арга ухаанд багш хэмээх эрхэм хүмүүн л чиглүүлнэ. Багш хүний сургалтын арга барил ямар байгаагаас хүүхдийн бүтээлч эрэлхийлэх хандлага тийм л байдаг. Хүүхэд болгон өөр өөрсдийн ертөнцтэй, тийм болохоор зурж байгаа зургууд нь өөр өөрийн өнгө төрх өгүүлэмж яруу сайхан дүрслэл үнэлэмжийг агуулдаг. Ширхэг зураас зурвас өнгө, өнгө будгийн шийдэл бүр хүүхдийн дотоод сэтгэлийн хэл билээ.
Оролцсон тэмцээн, уралдаандаа үргэлж бахдам амжилт гаргаж байдаг зургийн багш Б.Сандуйдаа болон бяцхан зураач хүүхдүүддээ халуун баяр хүргэе ээ. Та нараараа цаг ямагт бахархаж явдаг шүү.
ОЮУН УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.