Scroll Top
6-7-%d1%80-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b8%d0%b4-%d0%bc%d0%b0%d0%b0%d0%bd%d1%8c-%d1%8d%d1%8d%d0%b6%d0%b4%d1%8d%d1%8d-%d0%b7%d0%b0%d1%85%d0%b8%d0%b4
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

6-7-Р АНГИЙН СУРАГЧИД МААНЬ ЭЭЖДЭЭ ЗАХИДАЛ БИЧЛЭЭ…

6-7-Р АНГИЙН СУРАГЧИД МААНЬ ЭЭЖДЭЭ ЗАХИДАЛ БИЧЛЭЭ…

Эх хэлээрээ зөв цэгцтэй санаа бодлоо илэрхийлэн ярьж, үг, үсэг, найруулгын алдаагүй зохион найруулж бичих чадвартай болж төлөвших нь хүүхэд бидний эн тэргүүний эзэмших ёстой чадваруудын нэг билээ.

Манай сургууль цөм хөтөлбөрийн хүрээнд 6,7-р ангийн сурагчдын зохион найруулж бичих чадварыг хөгжүүлэх тусгай хөтөлбөрийг боловсруулан энэ хичээлийн жилээс эхлэн хичээл сургалтандаа үр бүтээлтэй хэрэгжүүлжсэний үр дүнд сурагчид маань өөрийн үзэл бодол, сонссон дуулсан, уншиж судалсан мэдээллээ тайлбарлан бичих, зохиомжлон бичих зэрэг бичгийн хэлний чадамж нь мэдэгдэхүйц ахиж буйд бид бүхэн баяртай байна.

Энэ удаа сурагчид маань “Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан ээждээ ЗАХИДАЛ бичлээ.

Сурагчдын ээждээ бичсэн захидлыг үзүүлэн хэлбэрээр байршуулж ахлах ангийн сурагчид болон багш нарын үнэлгээгээр шилдэг захидлуудаа шалгаруулсан бөгөөд сурагчид маань “Марта-8”-ны энэ сайхан өдрийг тохиолдуулан уран яруу хэллэгтэй, чин сэтгэлийн захидлаа ээждээ илгээхээр ярилцаж шийдсэн билээ.

Энэ орчлонд эхийн агуу хайр энэрэлийг мэдэрч үзээгүй хүн гэж үгүй. Үгээр илэрхийлэх аргагүй тийм их ачлалыг “сэтгэлийн өглөг”-өөр бага ч болов хариулах алтан боломжийг алдалгүй хэлж амжаагүй, сэтгэлдээ тээн явдаг чин сэтгэлийн үгсээ чадан ядан хүргэхийг сурагчид маань хүссэн юм.

Сурсан мэдсэнээ чадвар хэрэглээ болгон суралцаж буй сурагчиддаа эх хэлнийхээ яруу сайхан баялаг үгсийн санг улам чадамгай ашиглан зохион найруулан бичихийг хүсэж сэтгэлийн дэм өргөе өө.

6-7-р ангийн 100 гаруй сурагчдын бичсэн энэхүү захидлуудын дээжийг та бүхэндээ хүргэж байна.

 

Сэтгэгдэл үлдээх