Scroll Top
%d0%be%d0%b1%d1%81%d1%82-%d1%82%d3%a9%d1%81%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8f%d0%b2%d1%86%d1%8b%d0%bd-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d%d0%bb%d1%8d%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ОБСТ” төслийн явцын мэдээлэл

 Ирээдүй рүү чиглэсэн зөв хандлагатай өөрчлөлт шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхах  нь бидний зорилго бөгөөд өөрчлөлт шинэчлэл бүхний манлайд хувийн хэвшлийн байгууллагууд тэргүүлж байдаг бичигдээгүй хууль байдаг билээ. Нөгөө талаас нийгмийн ухааны  хичээлийн өнөөгийн агуулга, арга зүй нь багшийн үйл ажиллагаа голлосон, сургалтын технологи нь цаг үеэсээ хоцорсон нь хувь хүүхдийн бие даан суралцах чадварыг дээшлүүлэхэд учир дутагдалтай үйлчилгээ үзүүлдэг зэрэг  нь “ОБСТ” төслийг хэрэгжүүлэх үндэслэл болж байна. Иймээс төслийг амжилттай хэрэгжүүлж үр дүнд хүргэхийн тулд дараах ажлыг хийж гүцэтгээд байна.Үүнд:

  •  Сургуулийн вэб хуудсыг төгөлдөршүүлэх, багш сурагчийн цахим орчинг улам боловсронгуй болгох, интернетийн  хурдыг нэмэгдүүлж ваярласын цацалтын хүрээг өргөтгөх арга хэмжээг авч  байна.      
  •  Илтгэх урлаг,мэтгэлцээний урлагийн чиглэлээр нэг сарын сургалтыг 8-10-р ангийн сурагчдын дунд явуулж 60 сурагчийг  төгсгөн сертификат олголоо. Эдгээр сурагчид нь сургалтын явцад багийн үйл ажиллагааг дэмжих үндсэн бүрэлдэхүүн болно.
  •   Багш нарт зориулан компьютерийн хэрэглээний программуудын практик сургалтыг зохион байгууллаа.
  •   Багш нарт тусгай сургалтаар  facebook ,twitter,blog-ийн хэрэглээг заалган,и-мэйл хаягийг бүрэн  нээлээ.
  •   Эцэг эхчүүдэд зориулан сургалтын талаар нэгдсэн ойлголтыг 2013-05 сард www.oyunlag.edu.mn  сайтаар болон ангиудын эцэг эхийн хурал дээр мэдээллэв   
  •   Сургалт явуулах орчин бүрдүүлэлт,техник хэрэгслэлийн хангалтын эхний шатыг бүрэн дуусгалаа.     
  •   Нийгмийн ухааны багш нарын хичээлийн бэлтгэл, сургалтын хөтөлбөр, гэрийн даалгаврын өгөгдөл, сурагчдын багийн хамтарсан ажлыг хэрхэн зохион байгуулах, үнэлгээний журмыг хэрхэн мөрдүүлэх зэрэг үйл ажиллагааны нарийвчилсан ажилбаруудыг  7 хоног бүрээр гарган ажлынхаа үр дүнг тооцон ажиллаж байна.

СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ АЖИЛЛАГААНЫ БҮТЭЦ 

                 Багш хичээлийн үндсэн сэдвийг маш сонирхолтой хэлбэрээр ,асуудал дэвшүүлсэн, бодомжтой, presention хэлбэрээр бэлтгэн зааж, уг сэдвийнхээ үндсэн агуулгыг ойлгуулах  чиглэлээр үндсэн дасгал ажлын тогтолцоо, лабортори ажлыг явуулна. Сурагчдын бие даасан үйл ажиллагааны үндсэн удирдагч, туслагч,чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.

     Дэд сэдвүүдийг баг бүр  сонгосны дараа энэ чиглэлээр мэдээллийг хэрхэн олох, мэдээллээ оюуны зураглал, логик байгууламжаар яаж  боловсруулах, presention хэлбэрээр хэрхэн бэлтгэх,баталгаа нотолгоо баримтуудыг яаж гарган үзүүлэх, бусдад хэл яриа тайлбарлалтаа хэрхэн хийх вэ? зэрэг илтгэх мэтгэлцэх урлагийн элементүүдээ ашиглан хамгаалалт хийнэ. 7-8-р ангид оюуны зураглал хэлбэрээр,9-10-р ангид presention хэлбэрээр,11-р ангид эссэ бичлэг, илтгэх урлагийн чиглэлээр үндсэн сургалтууд явагдана.

Сэтгэгдэл үлдээх