Scroll Top
%d1%85%d0%b0%d0%b9%d1%80-%d0%b1%d0%b0-%d1%85%d2%af%d0%bd%d0%b4%d1%8d%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb-%d1%83%d1%83%d0%bb%d0%b7%d0%b0%d0%bb%d1%82-%d1%8f%d1%80%d0%b8%d0%bb%d1%86%d0%bb%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ХАЙР БА ХҮНДЭТГЭЛ” УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА

     Энэ хичээлийн жилээс “Оюунлаг” сургуулийн IX-XI ангийн сурагчид генетик тестийн, мэргэжил сонголтын сорил судалгаа, ярилцлага өгсөн билээ. “Student research” төслийн хүрээнд “Манлайллын Боловсролын Үндэсний Төв”-тэй хамтран сурагчдад чиглэсэн “Хөгжлийн цуврал” лекц, уулзалт, ярилцлага, зөвлөмж, сургалт, хэлэлцүүлэг гэсэн цогц арга хэмжээг эхлүүлж байгаа юм.

     2019 оны 12-р сарын 10-ны өдөр гурав дахь удаагийн лекцийг Монголын үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн, сэтгэл судлаач, лектор Чила IX-XI ангийн сурагчдад “Хайрын хүч” сэдвээр лекц, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Лекцийн хүрээнд “Хувь хүний төлөвшил, өөрийгөө хөгжүүлэх үйл явцад сэтгэлийн боловсрол маш чухал, бие биеэ хүндэлж хайрласнаар нийгэмдээ гэрэл гэгээтэй өнгө нэмэх бөгөөд аз жаргалтай амьдарч чадна, хүн хүнээ хайрлах нь хүмүүн заяаг олж мэндэлсний нэгэн чухал утга учир…” зэрэг ерөнхий агуулгыг задлан тайлбарлаж, сурагчдын хандлага төлөвшилд үнэтэй хувь нэмэр орууллаа.

     Сурагчид аав ээж, ангийн найз нөхөд, багшийгаа хайрлах, тэдний ач тусыг ухаарч хүндэтгэх, сэтгэлийн хүч тэнхээтэй байх, аливаа асуудлыг оюунлагаар шийдвэрлэх тухай олон шинэ мэдлэг, мэдээлэл сонсож, багшдаа болон найзууддаа халуун дулаан тэврэлт бэлэглэж, бие биедээ сэтгэл хөглөх сайхан үгс хэлж байлаа. Ийнхүү дараагийн цуврал уулзалт, лекц, хэлэлцүүлгийг хүүхдүүд маань ямар сэдвээр бидэнд мэдлэг ойлголтыг хүргэх бол гэсэн их хүлээлттэй сайхан уулзалт ярилцлага боллоо.

ХӨГЖЛӨӨР ЖИГҮҮРЛЭЖ, ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦЪЯ.

Сэтгэгдэл үлдээх