Оюунлаг дунд сургуулийн 3-р ангийн сурагч Лхагвадорж нь анх 2012 оны 11 сараас БЗД-т байрлах “Кёнхи таеквондо” клубт И ЧАН ЮН багшийн удирдлаган дор таеквондогын спортоор хичээллэж эхэлсэн. Уг бяцхан тамирчин маань одоо таеквондогийн улаан бүстэй. Энэ хугацаанд Лхагвадорж таеквондогоор хичээллэхдээ уйгагүй шаргуу хөдөлмөрлөж, спортын өндөр амжилт үзүүлсэн билээ. Үүний заримаас дурьдвал:
2013.03.02-нд “Кёнхи дэ таеквондо” клубын “Хичээнгүй хүүхэд” өргөмжлөлөөр,
2013.11.30-нд “Кёнхи дэ таеквондо” клубын “Шилдэг хүүхэд” өргөмжлөл, цомоор
2014.04.25-нд Олимпийн таеквондогийн 2014 оны бага нас, өсвөр үеийн аварга
шалгаруулах тэмцээнд оролцож 3-р байр эзлэн “Хүрэл медаль”, өргөмжлөл
2014.05.01-нд “Кёнхи дэ таеквондо” клубын “Идэвхитэн хүүхэд” өргөмжлөл,
2014,09.12-нд БНСУ-н элчин сайдын нэрэмжит таеквондогийн цомын төлөө хоёр дахь
удаагийн тэмцээнд 2-р байранд орж цом болон өргөмжлөлөөр тус тус шагнуулсан байна.
Сургуулийн нийт хамт олны өмнөөс Лхагвадорждоо спорт, сурлагын өндөр амжилтыг
хүсэн ерөөе.